Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох " Мэдээлэл: Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ падааныг 2012 оны 5 сарын 1-ний өдрөөс хэрэглэж эхэллээ Зар: : Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр хураах үйл ажиллагаа 2012 оны 06-р сарын 1-ний өдрөөр дуусгавар болох тул та бүхнийг хуулийн хугацаандаа хамрагдана уу

Татварын маргааныг хянан шалгахад эрхзүйн өндөр мэдлэг хэрэгтэй

Татварын маргаан таслах зөвлөл өнгөрсөн онд татварын өртэй холбоотой 120 гаруй хэрэг шийдэж, улсын төсөв 160 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Цаана нь шийдэж чадаагүй 20 гаруй хэрэг үлдсэн нь шүүхийн шатанд тухайн хэрэг олон дахин буцаж шалгагдсантай холбоотой гэж татварын байцаагчид тайлбарлаж байсан. Иймээс татварын албаны байцаагчдын 2 хүрэхгүй хувийг эзэлдэг хуулчдын дунд сургалт зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Т Татварын ерөнхий газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгисийн яриаг хүргэе. /эх сурвалж МҮОНР сэтгүүлч Ж.Золзаяа/

Татварын улсын байцаагч Шатар Монголын радиод өгсөн ярилцлага

1тн нүүрсийг гадаад зах зээлд 75-аас 172 доллараар гаргахаар үнэ тогтоосон. Гэтэл өнөөдөр “Үнэ шилжүүлэх” нэрийн дор энэ ханшаас 1 дахин хямд үнээр борлуулж байгаа нь татварын орлогод нөлөөлж эхэлсэн гэж Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Шатар тайлбарлаж байна

Мэдээллийн хурд агентлаг

Татварын албаны үйл ажиллагааг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлсэнээр Татварын ерөнхий газар дотоод зардлаа 50 хүртэл хувиар буурлж чадлаа. Энэ тухай мэдээллийг манай сурвалжлагч үргэлжлүүлэн хүргэнэ.

Мэдээллийн Хурд агентлаг

Татварын ерөнхий газар анх удаа бүх байцаагчдынхаа ажлын мэдээллийг тусгай системд оруулж нэгтгэлээ. Үүнийг хүн бүр ашиглах боломжтой. Өмнө нь аливаа мэдээ мэдээлэл, тайлан, тушаал, зааврыг цаг хугацаа алдаж авдаг байсан бол өнөөдөр хормын дотор өөр хоорондоо мэдээллээ солилцох бооломжтой болжээ. Мөн үүнийг дагаад байцаагчдын хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн байна. Тухайлбал, тэдний ажлын гүйцэтгэл чанаржиж, цаг хугацаа хожин богино хугацаанд их ажил амжуулж сурчээ. Улсын төсвийн 70 орчим хувийг Татварын ерөнхий газар дангаараа бүрдүүлдэг гэсэн албан бус мэдээ бий. Энэ их ажлыг амжуулахад Цахим ажлын байр гэж нэрлэгдээд байгаа “Share point” системийн үүрэг их байгааг Татварын ерөнхий газрынхан онцоллоо.

Н.Бат-Эрдэнэ

Тайлангийн ирцийн тухай

О.Тэнгис

Хууль эрх зүйн хэлтсээс хуулийн хэрэгжилтийн талаар

Л.Бямбадорж

Утсаар зөвөлгөө өгөх тухай

М.Мөнхбат

Гар аргаар алт олборлогчдын татвар төлөлтийн тухай

Д.Батбилэг

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтын талаар