Татварын Ерөнхий Газар

Хуультай холбоотой гарын авлага, заавар.

Гарын авлага

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад хуулийн тухай гарын авлагыг татаж авахаар танилцуулж байна. Хэвлэж авах бол холбоос дээр дарна уу.


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 1-р нүүр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт чөлөллөлт 2 -р нүүр

CIT english

CIT english-2

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай-2

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт1

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт2

XXOAT-1

Personal income tax english-1

Personal income tax english

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

Давхар татварын гэрээг хэрэгжүүлэх тухай зөвлөмж
Ном, товхимол

Орлогын албан татварын үндсэн хоёр төрөл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар юм. Монгол Улсад мөрдөж буй ААНОАТ-ын болон ХХОАТ-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараахь товхимлоос авна уу.


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын цахим тайлан нөхөх заавар

Нэмэгдсэн өртгийн Албан татварын цахим хуудсанд нэвтрэх

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын цахим хуудсанд нэвтрэх дараалал
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) нь бизнесийн үйл ажиллагаанаас орсон орлогод ногдох албан татвар юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулна. Уг татварыг ногдуулахын тулд тухайн аж ахуйн нэгжийн татвар ногдуулах орлогыг тодорхойлно. Татвар ногдуулах орлого гэдэг нь нийт орлогоос үйл ажиллагааны зардлыг хасч үлдсэн хэсэг байдаг. Үүнийг тодорхойлохдоо ААНОАТ-ын дараахь онцлогуудыг ойлгох нь зүйтэй. Үүнд:

    • Жилийн турш хийсэн бүхий л борлуулалтыг нийт орлого гэж ерөнхийлөн ойлгоно.
    • Борлуулалттай холбогдон гарч буй зардлыг үйл ажиллагааны зардал гэнэ. Үүнд борлуулсан бүтээгдэхүүний өртөг (түүхий эд, хангамжийн материал, шууд хөдөлмөрийн зардал г.м.), удирдлагын зардал, орлого олоход зайлшгүй гарах бусад зардал орно.
    • Татвар ногдуулах орлогыг тооцоход зарим хасагдах зардлын хэмжээг хязгаарладаг.
    • Зарим зардлыг тохиромжгүй, эсхүл муу удирдлагын үр дагавар гэж үзэн хасагдах зардалд оруулдаггүй. Үүнд найдваргүй авлагын зардал, албан татвар төлөгчийн буруугаас бусдад учруулсан хохирлыг нөхсөн төлөөс зэрэг орно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) нь хувь хүний хөдөлмөр эрхлэх, хөрөнгө түрээслүүлэх, хөрөнгө борлуулах зэрэг бүхий л орлогод ногдох албан татвар юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулна. Уг татварыг ногдуулахдаа мөн тухайн татвар төлөгч хувь хүний татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

:)