Татварын Ерөнхий Газар

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.

Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна

  • бүх төрлийн ачааны автомашин
  • автобус;
  • суудлын автомашин;
  • мотоцикл;
  • үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;
  • трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;
  • авто чиргүүл.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:

тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-3 000

1 800-2 700

2

З дугуйтай мотоцикл

3 000-4 500

2 800-4 200

3

Суудлын автомашин:

а/ 2001 смЗ хүртэл

б/ 2001-3001 смЗ хүртэл

в/ 3001 смЗ болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

16-24

18-27

22-33

 

14-21

16-24

20-30

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-52 500

28 000-42 000

5

Автобус

52 000-78 000

40 000-60 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

З/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-          оос дээш даацтай

 

25 000-37 500

35 000-52 500

45 000-67 500

55 000-82 500

80 000-120 000

90 000-135 000

100 000-150 000

140 000-210 000

180 000-270 000

220 000-330 000

280 000-420 000

320 000-480 000

360 000-540 000

400 000-600 000

440 000-660 000 480 000-720 000

 

20 000-30 000

28 000-42 000

36 000-54 000

44 000-66 000

64 000-96 000

72 000-108 000

80 000-120 000

120 000-180 000

160 000-240 000

200 000-300 000

240 000-360 000

280 000-420 000

320 000-480 000

380 000-570 000

420 000-630 000 440 000-660 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-24 000

15 000-22 500

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-21 000

11 200-16 800

9

Бага оврын трактор

7 000-10 500

5 600-8 400

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-8 250

5 500-8 250

1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

2. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

3. Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.

  • Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчинй гэрчилгээ
  • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Албан татвар төлсөн баримт
  • БЗД-ийн 8 дугаар хороо «Автовокзал»
  • БГД -ийн 20 дугаар хороо «Хөсөг трейд» ХХК
  • СХД-ийн 20 дугаар хороо «Автобус-2» ХК-ийн хойд талд
Хуулийг үзэх
Тайлангийн маягт
:)