Татварын Ерөнхий Газар

Өр барагдуулах чиглэлээр ШШГЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Өнөөдөр Татварын Ерөнхий газрын дарга Л. Зориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, өр барагдуулах чиглэлд үр дүнтэй ажиллах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Арга хэмжээний үер ТЕГ-ын дарга Л.Зориг өр барагдуулах гэдэг татварын албаны чухал асуудал гэдгийг дурьдаад, ШШГЕГ энэ чиглэлд олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Цаашдаа илүү үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ард олныхоо амгалан тайван байдлын төлөө хүчин зүтгэж байдаг төрийн байгууллагууд хуулиар заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн төлөө энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулж байна гэлээ. 
Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-т шилжсэн татварын өртэй 620 гаруй аж ахуйн нэгж, татвар төлөгчийн 41,8 тэрбум төгрөгний өр байгаа ажээ. 2017 оны эхний улиралд ТЕГ, ШШЕГ хамтран ажиллаж, шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд 224 татвар төлөгчийн 1,4 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулжээ.





:)