Татварын Ерөнхий Газар

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхээр тодорхойлолт авах .

1. “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар”-т хандаж гаргасан албан хүсэлт.  Үүнд:  Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаар, шилжүүлж буй болон шилжүүлэн авч буй аж ахуй нэгжийн нэр, регистрийн дугаар, харилцагч татварын алба, гэрээний нэр,гэрээний  үнийн дүн, болон АМТ хуулийн 49.2, 49.3-р заалтад тусгагдсанаар  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээлэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт шилжүүлж байгаа тохиолдолд шилжүүлж байгаа эд зүйлсийн жагсаалтыг үнийн дүнтэйгээр дэлгэрэнгүй дурдсан байна.

2. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд ААНОАТ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 зүйлийн 21.5–д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч тал эрх борлуулсны орлогоос 30 хувийн орлогын албан татварыг ногдуулан суутган авч өөрийн харилцагч татварын албаны холбогдох дансанд төлсөн баримтын хуулбар. (Төлбөрийн баримтын тэмдэглэлд: ... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн, РД: .... /компанийн регистр/ гэсэн утгыг бичсэн байна)

3. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр хийсэн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.

4. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээний дагуу төлбөр төлөгдсөн болон орлого хүлээж авсныг нотлох баримтууд /бэлэн мөнгөний орлого зарлагын баримт, шилжүүлэн авч байгаа болон өгч байгаа газрын дансны хуулга, төлбөр төлөхтэй холбоотой бусад баримтууд/

5. Тусгай зөвшөөрөл шилжүүлэгч талын сүүлийн жилийн болон улирлын иж бүрэн санхүүгийн тайлан, биет бус хөрөнгийн дансны задаргаа /тусгай зөвшөөрөл тус бүрээр/ буюу тусгай зөвшөөрөл бүртгэсэн дансны мэдээлэл, Хайгуул үнэлгээний хөрөнгө дансны задаргаа /Уурхайн хөрөнгө дансны задаргаа/;

6. Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа компани хамгийн сүүлийн санхүүгийн тайлан

7. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлж буй болон шилжүүлэн авч буй талуудын аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд;

8. Шилжүүлж буй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан/.

9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд тухайн аймаг, сумын байгаль орчны хяналтын байцаагчийн олборлолт явагдсан эсэх тухай гаргасан тодорхойлолт.

10. Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үед хайгуулын ажлын тайлангууд, Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа (Сангийн сайдын 2011 оны 12 дугаар тушаалын хавсралт Маягт №2 болон 10)

11. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд уулын ажлын тайлангууд, ТЭЗҮ, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үеийн үлдэгдэл нөөцийн хэмжээг харуулсан баримт, тооцоо, Ашигт малтмалын газрын даргын ордын нөөцийг хүлээн авч, бүртгэсэн тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

12. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж буй талаас татварын тооцоололтой танилцаж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн болохыг нотлох итгэмжлэл

13. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй талаас татварын тооцоололтой танилцаж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн болохыг нотлох итгэмжлэл


:)