Татварын Ерөнхий Газар

Говийн бүсийн сургалт боллоо.

   "Татвар төлөгчдөд хууль журам мөрдүүлэх стратегиуд" сэдэвт говийн бүсийн сургалтыг Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулав.  Олон улсын валютын сан, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй уг сургалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн татварын албадын удирдлага, татварын улсын /ахлах/  байцаагч нар хамрагдсан бөгөөд ОУВС болон ТЕГ хамтран хэрэгжүүлж буй “Татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах нь”  төслийн хүрээнд Сегментийн ангилал, үйл ажиллагааны журам, сегментийн үйл ажиллагааны стартеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталсан Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 4 сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх асуудал зэрэг сэдвээр ОУВС-ийн суурин зөвлөх Кейт Куйгли, ТЕГ-ын ТУХАГ-ын татварын улсын ахлах байцаагч Г.Гансүх, татварын улсын байцаагч С.Мөнхбаатар, С.Эрдэнэсувд, Б.Ариунчимэг нар сургалт хийлээ.

   Сургалтын үр дүнд татвар төлөгчийг сегментэд ангилах,  сегмент бүрийн эрсдэл болон онцлогт нийцсэн бодлого боловсруулан ажиллах чиглэл, аргачлал өгч, цаашид хамтран ажиллах, мэдээлэл солилцох, сегментийн бодлогыг тогтмолжуулах, үнэлгээний шалгуурын үзүүлэлтийг хэрхэн ойлгох талаар орон нутгийн татварын албад нэгдсэн ойлголттой болжээ.


:)