Татварын Ерөнхий Газар

ТЕНДЕРИЙН УРИЛГА .

Тендер шалгаруулалтын нэр: Үнэт цаас, тооцоот  маягт  хэвлэн нийлүүлэх 

Тендер шалгаруулалтын дугаар: ТЕГ/02017029                 Огноо: 2017.11.10 

   Татварын ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Үнэт цаас, тооцоот  маягт (Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар 400000 ш, Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр 52500 ш, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн гэрчилгээ 130000 ш, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ 2000 ш)-ийг хэвлэн нийлүүлэх тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

   Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь  100000  төгрөгийг Төрийн сан банк дахь Татварын ерөнхий газрын 100900011418 тоот дансанд шилжүүлж, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

   Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

   Үүнд: 

   Борлуулалтын хэмжээ: 0.5 тэрбум төгрөг

   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70 сая төгрөг

   Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил 

   Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үнэт цаас хэвлэлийн тусгай зөвшөөрлийн хуулбар ирүүлэх.

  Тендерийн хамт үнийн саналын 2%-иас доошгүй үнийн дүнтэй тендерийн баталгааг, тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байхаар гаргаж ирүүлнэ.

  Тендерийг 2017 оны 12 дугаар сары 11-ний өдрийн 14.00. цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15.00  цагт нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцохгүй.

   Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


                                                       Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 

                                                             Татварын ерөнхий газар, өөрийн байр, 4-р давхар, 406 тоот өрөө,

                                                                                                      Утас: 318814


:)