Татварын Ерөнхий Газар

ТЕНДЕРИЙН УРИЛГА .

Тендер шалгаруулалтын нэр: Суудлын автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  

Тендер шалгаруулалтын дугаар: ТЕГ/02017027                Огноо: 2017.11.10 

    Татварын ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Микро автобус 1 ширхэг (15-н хүний суудалтай, Toyota Hiace  TRH203L загварын машин “эсхүл түүнтэй дүйцэх”),  Суудлын автомашин 1 ширхэг (шатахуун зарцуулалт багатай, Toyota Prius High Grade ZVW50L загварын машин “эсхүл түүнтэй дүйцэх”),  Жийп ангилалын автомашин 7 ширхэг (Туулах чадвар сайтай, Toyota Land Cruiser HZJ76L-RKMRS52 загварын машин “эсхүл түүнтэй дүйцэх”)-ийг нийлүүлэх тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь  100000  төгрөгийг Төрийн сан банк дахь Татварын ерөнхий газрын 100900011418 тоот дансанд шилжүүлж, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

    Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: 1 тэрбум төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 800 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1.5 тэрбум төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагчийн зөвшөөрөл

   Тендерийн хамт Багц тус бүрт нийлүүлэхээр санал болгож буй үнийн саналын 2 хувиас доошгүй үнийн дүнтэй тендерийн баталгааг, тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байхаар гаргаж ирүүлнэ.

    Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10.00. цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 11.00  цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


                                                              Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 

                                                                      Татварын ерөнхий газар, өөрийн байр, 4-р давхар, 406 тоот өрөө,

                                                                                                           Утас: 318814


:)