Татварын Ерөнхий Газар

ТЕНДЕРИЙН УРИЛГА.

Тендер шалгаруулалтын нэр: “Татварын албаны ажлын хэрэгцээнд шаардлагатай байгаа компьютер, тоног төхөөрөмж худалдан авах” 

Тендер шалгаруулалтын дугаар: ТЕГ/201728                          Огноо: 2017 оны 11 дүгээр сарын 10


     Татварын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Татварын албаны ажлын хэрэгцээнд шаардлагатай байгаа компьютер, тоног төхөөрөмжийг нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100 000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төрийн сан банк дахь Татварын ерөнхий газрын 100900011418 тоот данс.


      Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  

1. Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50,0 хувиас доошгүй байна.

3. Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 50,0 хувиас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байна.

4. Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ. /Нотариатаар баталгаажуулсан байх/ 

Тендерийн хамт үнийн саналын 2%-иас доошгүй үнийн дүнтэй тендерийн баталгааг, тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байхаар гаргаж ирүүлнэ. 

       Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11.30 цагт нээнэ.

          Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

          Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.


          Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                  

                                                          Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо,

                                                                  Нэгдсэн Үндэстний гудамж, Татварын ерөнхий газрын байр,

                                                        7 дугаар давхар 705 тоот өрөө, Төрийн захиргааны удирдлагын газрын

                                                                                  мэргэжилтэн  Б.Батдэлгэр 

                                                                                      Утас:  976-11-311143


:)