Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

Саналаа оруулах.


Хэлэлцүүлэг.

doljinsuren2018-03-02
ene huuliin 24.1 zaalt zuvhun jiliin tatvariin hungulult 240.000 gej bval bolno gej uzej bna.Olon shatlal bh hereggui

Oyungerel2018-03-04
Sanalig demjij bna

Я.Цолмон2018-03-05
15.1 орлогыг гэж нэмэх, 16.2 -т түүний гэж нэмэх,

daria2018-03-05
Дэмжиж байна.

О.Батсїх2018-03-06
22.4; 22.4.1; 22.4.2 - т заасан заалтуудыг дахин харвал зохих учир дээрх татвар тєлєгч иргэд нь дїїрэг, орон нутгийн тєсвийг бїрдїїлдэг учир татвар тєлєх хэмжээг нарийн тусгаж єгєх, хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнээс багагїй байвал зохино.

дашдорж2018-03-06
Иргэд ганцхан байр авсан , оюутны сургалт тайлагнахаар л буцаан олголт олгодогыг болиулах хэрэгтэй . Энэ нь татвар төлөгч бизнэс эрхэлж байгаа иргэнийг төлсөн бусад орлогын татварыг буцаан олгож байгаа нь татвар төлөгчийн төлсөн татварыг нэр хүндгүй , Татварыг албыг ч тоохгүй болгож мөн өөрийн татвараар бүтээгдэх гаднах орчин ,зам талбайг ,зүлэг саад г.м ажлыг үл тоомсорлох асуудал гарч байна . Нийт ард иргэд өөрийн жилд олсон Цалин хөлс ,түүнтэй адилтгах орлогоо биенэсийн , тэтгэврийн худалдан авалт бүгдийг жилийн эцэст тайлан гаргаж илүү төлсөн бол буцаан авдаг, дутуу төлсөн бол төлдөг байх хэрэгтэй гэж бодож байна .

бэжээ2018-03-06
Хөнгөлөлтийн олон шатлалыг болих, жилийн орлогыг хэрхэн тодорхойлох нь их төвөгтэй , үүнд 11.1.1-11.1.6д заасан орлогод хөнгөлөлт тооцохоор заасан байх ба байгууллага дамжин ажилласан тохиолдолд 11.1.2-11.1.6 д заасан орлогыг тодорхойлох төвөгтэй.

Туяа2018-03-06
Хөнгөлөлтийн олон шаталбарыг бүгдэд ижил ногдуулна уу гэж хүсч байна. Данда задгай нэгжээр хөнгөлөлт үүсч байгаа нь хүндрэлтэй байна. Хэнд ч ойлгомжтой байвал хүртээлтэй байна. Байр эсвэл оюутан сургахаас бусдаар татварын хөнгөлөлтөө эдлэхгүй нь олон нийтэд эрх тэгш татварын бодлого хүрч чадахгүй байна гэж үзэж байна. 2 жил тутамд татварын хөнгөлөлт эдлээгүй бол илүү ххоат үүсч тэрүүгээрээ тухайн хүн нэмэлт ажил хийх, худалдаа хийх гм нэмэлт орлого олохоороо тайлагнаж илүү дутуу ноогдол эдэлж баймаар байна

Р.Гантөмөр2018-03-09
1. Хуулийн төслийн 5.11-д байнга оршин суугчийг тодорхойлохдоо “тухайн татварын жил болон түүний өмнөх татварын жилийг”- хамруулж тооцохоор заасан, гэтэл оршин суугч бус этгээдийг тодорхойлохдоо: 6.3-т ...тухайн татварын жилд ... олслн орлогод ...” гэсэн, энэ 2 заалт зөрчилдөөд байна. 2. Хуулийн 7.1.7-д бэлнээр олгосон хоол унааны мөнгө-өөс нийгмийн даатгал хассан дүнгээс ХХОАТ суутгахаар заасан, гэтэл 11.1.3-д хоолны мөнгө-өөс нийт дүнгээс татвар суутгах гэсэн, энэ 2-ын ялгааг тодруулах 3. Мөн хуулийн 11.2.5 –д заасан томилолтын зардал нь 11.2.7-дахь томилолтын зардлын ялгааг тодруулахгүй бол татвар төлөгч ойлгохгүй байх талтай. 4. Одоогийн хуулийн 8.1.7-д /шинэ хуулийн 12.1.1-...урлагийн тоглолт зохион байгуулах гэдгийг... / урлагийн тоглолтын орлогыг тодорхой болгох, учир нь дуучин, жижигчин гэх мэт хүмүүс мэргэжлийн ажил гэдгээр 8.1.2-оор /шинэ хуулийн 8.1.1-/ тайлан гаргадаг, гэтэл зарим татварын албанаас 8.1.7 гэдгээр татвар ногдуулсан тохиолдол гарч байсан. Санал: Мэргэжлийн гэдэг заалтад урлагийн хувьд бие даан тоглолт хийх гэх мэт тодорхой болговол/ -Дээрх 2 заалтад орлого тодорхойлох, ногдуулах татварын хувь хэмжээ өөр байгаа

Одонбаатар2018-03-09
Хөнгөлөлт чөлөөлөлтийн нотлох баримт тодохой бус байна эх үүсвэр гэдэгт юуг оруулах.Бэлэглэлийн гэрээ гэж юуг хэлэх гм

Одонбаатар2018-03-09
24.4орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. гэж 6 сая юмуу 60caя уу. Зарим зүйл заалт НББ-тэй зөрчилдсөн зүйлүүд байна

Гантулга2018-03-12
санал алга дэмжиж байна

Солонго2018-03-12
хөнгөлөлтийн олон шатлалыг жилийн орлогоос хамааруулж байгааг болих хэрэгтэй. хийснээр цалинждаг борлуулалт үйлдвэрийн ажилтаны жилийн орлогыг тооцож хөнгөлөлт тооцох нь бэрэхшээлтэй ба ажилчидын ажлаас орж гарах асуудал их байдаг тул хэдэн сар ажиллаад гарсан хүний ХХОАТ-г хэрхэн тооцох нь тодорхойгүй болно

B.Bat-Erdene2018-03-13
1. Хуулийн төслийн 5.11-д байнга оршин суугчийг тодорхойлохдоо “тухайн татварын жил болон түүний өмнөх татварын жилийг”- хамруулж тооцохоор заасан, гэтэл оршин суугч бус этгээдийг тодорхойлохдоо: 6.3-т ...тухайн татварын жилд ... олслн орлогод ...” гэсэн, энэ 2 заалт зөрчилдөөд байна. 2. Хуулийн 7.1.7-д бэлнээр олгосон хоол унааны мөнгө-өөс нийгмийн даатгал хассан дүнгээс ХХОАТ суутгахаар заасан, гэтэл 11.1.3-д хоолны мөнгө-өөс нийт дүнгээс татвар суутгах гэсэн, энэ 2-ын ялгааг тодруулах 3. Мөн хуулийн 11.2.5 –д заасан томилолтын зардал нь 11.2.7-дахь томилолтын зардлын ялгааг тодруулахгүй бол татвар төлөгч ойлгохгүй байх талтай. 4. Одоогийн хуулийн 8.1.7-д /шинэ хуулийн 12.1.1-...урлагийн тоглолт зохион байгуулах гэдгийг... / урлагийн тоглолтын орлогыг тодорхой болгох, учир нь дуучин, жижигчин гэх мэт хүмүүс мэргэжлийн ажил гэдгээр 8.1.2-оор /шинэ хуулийн 8.1.1-/ тайлан гаргадаг, гэтэл зарим татварын албанаас 8.1.7 гэдгээр татвар ногдуулсан тохиолдол гарч байсан. Санал: Мэргэжлийн гэдэг заалтад урлагийн хувьд бие даан тоглолт хийх гэх мэт тодорхой болговол/ -Дээрх 2 заалтад орлого тодорхойлох, ногдуулах татварын хувь хэмжээ өөр байгаа

Шижиртуяа2018-03-13
Сайн байна уу. Хөнгөлөгдөж буй татварын хэмжээг жилийн орлогоос хамааруулах нь өрөөсгөл юм. Ажилтаны цалин нэмэгдэж хасагдах буюу хйиснээр цалин авдаг тохиолдолд жилийн эцсээр л тооцоо хийх хэрэгтэй болж байна. Ажилтан ажлаас гарсан тохиолдолд аль нэг нь хохирч үлдэх асуудал үүснэ. Иймд энэ асуудлыг арай өөрөөр шийдэх хэрэгтэй байх.

Javkhaa2018-03-13
Tsalin , hodolmoriin khols tedgeertei adiltgah orlogoos hasagddag tatvariin hongololtiin khemjeeg khodolmoriin kholsnii dood khemjeeteigee uyalduulj boldoggui yum bol uu. Torguuliig bolohloor hodolmoriin kholsnii dood khemjeetei uyalduulaad khodolmoriin kholsnii dood khemjee nemegdeh tutam toloh torguuli nemegdeed baikh yum . Tegtel bidnii edelj baigaa tatvariin khongololt 7000 togrog kheveeree l baigaad baidag ene maani Khodolmoriin kholsnii dood khemjee 67000 togrog baikhad togtooson khongololt .

Удамбор2018-03-14
мал бүхий иргэдийг малын толгойн тооноос хамаарсан татвартай болгох хэрэгтэй малчид татвараа төлий гээд байгаа шдээ энэ хуучин төлөөд сурсан хураахад хялбар татвар, мөн газрын төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай татварын албадын шүдний өвчин болсон иргэдийн өмчилсөн хашааны газраас 97 хувийг нь чөлөөлж 3 хувиар ногдуулж авдаг үл хөдлөх хөрөнгийн татвар нэртэй хураахад хүнд төсвийн орлогод жин дарахгүй нэг өрхөөс 560-1150 төгрөг татварын бааз дээр л баахан илүү дутуу үүсгэдэг энэ татварыг тэглэх хэрэгтэй

Э.Алтанчимэг2018-03-15
Хөнгөлөлт чөлөөлөлтийн нотлох баримт тодохой бус байна эх үүсвэр гэдэгт юуг оруулах.Мөн Хөнгөлөлтийн олон шатлалыг болих, жилийн орлогыг хэрхэн тодорхойлох нь их төвөгтэй , үүнд 11.1.1-11.1.6д заасан орлогод хөнгөлөлт тооцохоор заасан байх ба байгууллага дамжин ажилласан тохиолдолд 11.1.2-11.1.6 д заасан орлогыг тодорхойлох төвөгтэй бна үүнийг нэг мөр цэгцлэн хуулчлах шаардлагатай

Battsetseg2018-03-15
Ингэж олон шатлалтай хөнгөлөх шаардлага байгаа юмуу?

Д.Түвшинжаргал2018-03-15
ХХОАТТөлөгчийн \гуталчин, үсчин, дугуй засварын орлого\-ын дүнг тодорхой зааж хуульчлах. Мөн гэрээ байгууллах хариуцлага тооцох талаар тодорхой заах. Уул нь малчин өрхөөс малын ашиг шимийн татвар авах талаар хуульд тусгах.

Сарантуяа2018-03-15
Шинэ хуулин дээр и баримтыг анхан шатны маягт болгосон байгаа гэтэл төрийн байгууллагууд и баримт өгдөггүй шүү дээ. Монголын УБ Төмөр замаас жуулчны билет авах үед И баримт өгдөггүй ээ. танай данс ру төмөр замын билетийн мөнгө хийсэн юм аа үүн дээр нэхэмжлэх авмаар байнаа гэхээр байгууллагын данс руу хийсэн мөнгөн дээр нэхэмжлэх юундаа аваад байдаг юм бид завгүй байна гэдэг шүү.

Anar2018-03-16
1. Энэ 6000000 хүртэл гэдэг үг 600000 өөрөө орно гэсэн үг орохгүй гэсэн үг үү 5999999.99 гэж ойлгох уу? 2. Энэ шатлалөөр хөнгөлөлт эдлүүлэх нь үнэхээр ач холбогдолтой юу? Сард 1500 төгрөгийн зөрүү!! 3. Шууд бус орлого болох бэлнээр олгосон хоол, унааны мөнгөнөөс НД тооцсон мөртөө ХХОАТ тооцохдоо ногдох НД-г нь хасдаггүй энэ заалтаа өөрчлөөч. Эсвэл НД-ийн хуулиндаа энэ орлогод НД ногдуулахаа болимоор юм. Төөрөгдүүлсэн заалт.

Б.Өсөхбаяр, Х.Хурметхан2018-03-16
“ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Хуулийн төслийн талаар дараахь саналтай байна: 1. Төслийн 7.1.7 дахь заалт нь төслийн 11.1.3 дахь заалттай зөрчилдөж байгаа тул хасах. 2. Төслийн 10 дугаар зүйл.“Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” гэсэн хэсгийн 10, 10.1.1-10.1.5,10.2 заалтад орсон “...борлуулсан, шилжүүлсний....” болон “...борлуулах, шилжүүлэх....”. гэсний шилжүүлсэн болон шилжүүлэх гэснийг хасах. Шилжүүлэх гэсэн утга нь бусдад хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлсэн болон хөрөнгөө борлуулахтай холбоотой эрхээ үнэ төлбөргүй шилжүүлсэн гэсэн хоёрдмол утга агуулгаар ойлгогдож байна. Мөн энэ төслийн 10.1.5-д өөр төрлийн хөрөнгө үйл ажиллагаагаар харилцан солилцохыг ойлгоно гэж тодорхойлсон байна. Иймд энэ ойлголтыг нэг мөр болгох 3. Төслийн 10.1.5 дахь заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн 11.2.2 дахь заалттай нэгэн адилаар татвар төлөгч, татварын улсын байцаагчдад ойлгомжтой, тодорхой болгон өөрчлөн найруулах. (Тус хуулийн заалтад санал өгсөн) 4. Аж ахуйн нэгж болгон өөрийн ажлын байранд кафе, цайны газар ажиллуулах боломж тэр бүр байхгүй, нөгөө талаар тэдгээрийг ажиллуулах нь аж ахуйн нэгжид өндөр өртөг, зардалтай байх магадлал ихтэй. Тийм учраас ажилчиддаа бие даасан кафе, цайны газарт гэрээгээр хооллуулах тохиолдол түгээмэл байдаг. Иймд төслийн 11.2.1 дэх заалтыг “Кафе, цайны газарт бүх ажилагсдаа адил нөхцлөөр хоолоор хангасан” гэж өөрчлөн найруулах. 5. “Суурин газраас алслагдсан” гэдгийг тогтоон тодорхойлох нь хүндрэлтэй байдаг. Нөгөө талаар ажил олгогч ажиллагсдынхаа ажиллах, амрах аятай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэднийг ажилдаа ирэх, ажлаас буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилдэг ба үүнийг нь дэмжих хэрэгтэй. Иймд төслийн 11.2.2 дахь заалтыг “Ажиллагсдыг ажилд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчлэх” гэж өөрчлөн найруулах. 6. Хувь хүний орлогын албан татвар дэлхийн ихэнх оронд шатлалтай байдаг. Энэ нь хувь хүний орлогыг хэт өндөр ялгааг багасгах зорилго агуулдаг. Иймд төслийн 22-р зүйлийн 22.1- дэх заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулж, төслийн албан татварын хөнгөлөлтийн 24.1 заалтыг хасах; Энэ өөрчлөлтийг хийснээр Төсвийн орлогод нөлөөлөх нөлөөлөл гарахгүй, бага орлогтой хувь хүний хувьд төлөх татвар нэмэгдэхгүй байхаар тооцоолол гарч байна. “22.1. Энэ хуулийн 14, 18-р зүйл, 20.1.1-д зааснаар тодорхойлсон жилийн орлогод дараах хувь, хэмжээгээр тооцож, албан татвар ногдуулна: Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ./төгрөгөөр/ Албан татварын хувь, хэмжээ 0 - 6 000 000 6 хувь 6 000 001 -12 000 000 360 000 төгрөг дээр 6 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 10 хувийг нэмнэ. 12 000 001-24 000 000 960 000 төгрөг дээр 12 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 13 хувийг нэмнэ. 24 000 001 – 36 000 000 2 520 000 төгрөг дээр 24 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 16 хувийг нэмнэ. 36 000 001 – 48 000 000 4 440 000 төгрөг дээр 36 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ. 48 000 001 – ба түүнээс дээш 6 840 000 төгрөг дээр 48 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ. 7. Төслийн 22.2.3-д заасан “40 хувь” гэсэн нь өндөр байна. Иймд түүнийг “30 хувь” болгон багасгах. 8. Төслийн 22.4.2-дэх заалтыг хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн 10 000- 90 000, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн 16 000 – 144 000 гэж тус тус салгаж өөрчлөлт оруулах 9. Төслийн 23.1 дэх хэсэгт “Ажил олгогчоос ажилтан болон түүний гэр бүлд буяны үйл ажиллагаанд зориулан олгож байгаа тусламж.”, “Ажил олгогчоос өндөр насны тэтгэвэрт байгаа ахмадуудад цагаан сар болон ахмадын өдрөөр олгосон мөнгө, бэлэг дурсгалын зүйлс.”, “Ажил олгогч болон бусад байгууллагаас ажилтан болон түүний гэр бүлд эмчилгээний зориулалтаар олгож байгаа мөнгөн тусламж, дэмжлэг.” гэсэн заалтуудыг тус тус оруулан тусгах. 10. Төслийн 24.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэйгээс гадна татварын энэ хөнгөлөлт нь жинхэнэ эзэнд хүрдэггүй тул төслийн 24.7, 24.10 дахь заалтуудыг тус тус хасах. 11. Төслийн 24.9 дэх заалтын “.. дараах орлогод албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:” гэснийг “.. дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:” гэж өөрчлөн найруулаад төслийн 23-р зүйлд оруулан тусгах. 12. Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг аль болох хурдан хугацаанд бүрэн буцаан олгох нь татвар төлөгчийн хөрөнгийг эргэлтэнд оруулах нөхцөл бүрдүүлж, дараагийн хугацааны татвар төлөх хөрөнгийн эх үүсвэртэй болгох боломжийг бүрдүүлдэг. Хэрэв буцаан олгох татварын эх үүсвэрт хязгаар тавибал татварын зарим илүү төлөлт буцаагдахгүй үлдэх эрсдэл агуулна. Иймд төслийн 29.6 дахь заалтыг хасах. --------------ₒₒₒ----------------------

Дашдаваа2018-03-19
1. Татварын багц хуулиудын шинэчлэлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын хуулийг шинэчилмээр байна. 2. ХХОАТ-ын хөнгөлөлтийн улирлаа эсхүл жилд нэг удаа тооцох 2. Хөнгөлөлтийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний дотоод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулах. ХХДХ нь 2 жилд нэг удаа өөрчлөгддөг байгаа.

Баасанцэцэг2018-03-28
Хуулийн төслийг уншаад дараах зүйлийг тодруулах нь зүйтэй гэж бодлоо. 1. "26.1.Энэ хуулийн 4.1.11-д заасан суутган төлөгч албан татвар ногдуулахад дор дурдсан журмыг баримтална" гэжээ.Харин 4.1.11.-д “суутган төлөгч” гэж Татварын ерөнхий хуулийн 5.1.13-т заасныг; гэсэн байна.Татварын ерөнхий хуулийг хартал 5.1.13 гэсэн заалт байхгүй байгааг тодруулан тайлбарлаж өгнө үү. 2. Аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үед урлагийн хүмүүсийг урьж оролцуулан үйлчилгээ авдаг. Дуучин,бүжигчин (ихэвчлэн дуучид) үйлчилгээний төлбөрөө хэлээд ихэвчлэн бэлнээр төлбөрөө шаарддаг ба татварын суутгал хийнэ гэхэд зөвшөөрдөггүйн улмаас аж ахуйн нэгж байгууллагууд татварын суутгалыг үйлчилгээний төлбөр дээр нэмэх замаар үйлчилгээний төлбөрийг тухайн урлагийн мэргэжилтнүүдэд татвар суутгалгүйгээр (уг үйлчилгээг 1,500,000 аар авахаар тохирсон бол байгууллагууд 1,7 сая төгрөг төлдөг) олгодог нь нийтлэг жишээ гэхэд болно.Миний хэлэх гээд байгаа зүйл нь хууль гаргах нь нэг хэрэг.Нөгөө талдаа хуулийг хэрэглэх сурталчлах асуудал дутагдалтай байгаагийн улмаас хувь иргэд ихэвчлэн урлагийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийн татвар төлөх талаарх ухамсар сэтгэлгээг өөрчлөх, сайн дураар төлөх талаар ямар зохицуулалт байж болох вэ? Амьдралын жишээнээс харахад урлагийн оддын олдог ихэнх орлого татвараас ангид байх нь элбэг. Татварын хууль нийтэд хүртээмжтэй, шударга байх ёстой гэдэг зарчмын үүднээс дээрх саналыг хэллээ.

Эрдэнэбаяр2018-09-24
Орон сууцны зээлийн хүүгийн төлбөрөөр (зээлийн үндсэн төлбөр үүнд хамаарахгүй) татвар ногдох орлогыг бууруулах (эсвэл жилдээ 1 удаа татварын буцаан авалт байдлаар тайлан гаргасан иргэдэд буцааж олгох) тухай заалт оруулах боломжтой эсэхийг харж өгнө үү. Энэ төрлийн хуулийн зохицуулалт нь залуу гэр бүл болон өрхийн орлогынхоо дийлэнх хэсгийг орон сууцны зээлийн төлбөрт зарцуулдаг гэр бүлд томоохон дэмжлэг болох юм.

:)