Татварын Ерөнхий Газар

“Мэдээллийн цаг”-аар төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар онцоллоо .

Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг”-ийг тогтмол зохион байгуулж хэвшсэн  билээ. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Төрийн захиргааны удирдлагын газраас “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” сэдвээр явуулж, мэдээллийг ТЗУГ-ын Татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэг өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 32 тоот тогтоолоор 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан бөгөөд Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 тоот албан даалгаврыг яам, тамгын газар, агентлагуудад хүргүүлсэн. Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэхээр Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөнөөс “Чадварлаг хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, уриалга гарган ажиллаж байгаа юм.

Мөн Татварын ерөнхий газар татварын албаны албан хаагч, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой мэдээлэл авах 1800-1212 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч байгааг онцлон тэмдэглэлээ.

Үүнээс гадна, Монгол Улсын Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын даргын 01 тоот “Мэдээллийн аюулгүй байдлын журмын хэрэгжилтийг хангах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллахыг сануулж, төрийн албан хаагч бүр ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулах, чадварлаг албан хаагч байхын тулд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх, хамтран суралцах, төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, ёс зүйтэй мэргэшсэн албан хаагч байж, манлайлан үлгэрлэхийг ажилтан, албан хаагчиддаа уриаллаа.
 

























Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах, мэргэжилтэн П.Батзаяа



:)