Татварын Ерөнхий Газар

“Мэдээллийн цаг”-аар хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл хийлээ.

Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг”-ийг тогтмол зохион байгуулж, уламжлал болоод байгаа билээ.  Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар ТЕГ-ын Дотоод аудитын газраас “Би Ди СЕК ҮЦК” ХК-ийн мэргэжилтэн Д.Шүрэнцэцэгийг урьж, “Үнэт цаасны данс гэж юу вэ?”, “Данс нээлгэхийн ач холбогдол”, “Үнэт цаасны дансаа ашиглан Хөрөнгийн зах зээлд оролцох”, “Хувьцааны данс нээлгэж амжаагүй хүмүүс хэрхэн дансаа нээлгэх” зэрэг сэдвээр мэдээлэл хийлгэлээ.

Энэ үеэр 98 албан хаагчид Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг захиран зарцуулах, ашиглах зорилгоор данс нээх үйлчилгээг үзүүллээ. Үнэт цаасны компанид данстай болсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараахад таны бүртгүүлсэн дансанд орох юм.

Иргэн та ч хувьцааны дансаа нээлгэх боломжтой бөгөөд юун түрүүнд өөрийн нэр дээр данс бий эсэхийг https://net.schcd.mn/registration/ шалгах хэрэгтэй. Хэрэв та шалгаж үзээд дансгүй хэмээн гарсан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан Монголын хөрөнгийн биржийн гишүүн Үнэт цаасны компаниудын жагсаалтаас сонголтоо хийнэ.

Үнэт цаасны компаниа сонгосон бол:
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
•    Иргэн Төвлөрсөн Хадгаламжид данс нээлгэх гэрээ 1 хувь /зөвхөн тодруулсан хэсгүүдийг бөглөх, гарын үсэг зурах/
•    Харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ 2 хувь /Овог нэр бөглөх, гарын үсэг зурах/

2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн хүүхдүүдэд данс 1072 хувьцааны данс нээлгэх бол:
•    Насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбар/
•    Эцэг, эхийн аль нэгний иргэний үнэмлэхний /хуулбар/
•    Иргэн Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ 1 хувь /зөвхөн тодруулсан хэсгүүдийг бөглөх, гарын үсэг зурах/
•    Харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ 2 хувь /Овог нэр бөглөх, гарын үсэг зурах/зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн, данс нээх хураамж 5000 төгрөгтэй очих хэрэгтэй.





:)