Татварын Ерөнхий Газар

Татварын Зөвлөхүүдийн Глобал Платформ ба “Улаанбаатарын тунхаг бичиг”.

Дэлхийн татварын зөвлөхүүд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн нэгдэж, Татварын Зөвлөхүүдийн Глобал Платформыг үүсгэн байгуулаад байгаа билээ. Энэхүү платформ нь Европын Холбоо, Ази номхон далайн бүсийн орнууд, Баруун Африкийн орнуудын татварын зөвлөхүүдийг өөртөө багтааж байгаа юм. Дэлхийн татварын зөвлөхүүд нэгдэж, өөрсдийн хамтын ажиллагааг сайжруулах, ажлын орчиндоо үүсдэг хүндрэл бэрхшээл, сорилтуудаа хамтаар даван туулах, туршлага мэдлэгээ солилцох түүнчлэн олон улсын татварын орчныг сайжруулах хамтын зорилгыг хэрэгжүүлэхээр уг платформыг үүсгээд байна. Энэхүү хамтын ажиллагаагаа баталгаажуулж, дээрх гурван тивийг төлөөлсөн Татварын зөвлөхүүдийн нийгэмлэг, холбоод хамтран хамтын ажиллагааны баримт бичгийг 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үзэглэлээ. Уг баримт бичгийг Улаанбаатар хотод үзэглэсэн гэдэг утгаараа “Улаанбаатарын тунхаг бичиг” хэмээн нэрлэсэн байна. Ингээд та бүхэнд Татварын зөвлөхүүдийн  глобал платформын зорилго, түүний хүрээнд гаргаж буй олон улсын татварын онцлох 10 асуудлыг хүргэж байна. 
            
                                                                             “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр

Татварын зөвлөхүүдийн глобал платформ нь дэлхий даяарх татварын мэргэжилтнүүд, үндэсний болон олон улсын байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын платформ юм. Татварын мэргэжилтэн гэдэг нэр томьёо нь мэргэжлийн түвшинд татварын зөвлөх үйлчилгээ явуулах үйл ажиллагаанд хуульч, нягтлан бодогчийн аль нэгээр оролцдог, үндэсний хууль тогтоомжийн дагуу дээрх үйл ажиллагаанд оролцохоор зөвшөөрөгдсөн, Татварын зөвлөхүүдийн глобал платформын гишүүнчлэлд заавал багтсан байх албагүй хүмүүсийг хамруулна.

Татварын зөвлөхүүдийн глобал платформын үндсэн зорилго бол үндэсний болон олон улсын татварын системүүдийн үр ашигтай, шударга үйл ажиллагааг баталгаажуулж олон нийтийн эрх ашгийг хамгаалах түүнчлэн татвар төлөгчдийн эрх ашиг болон татварын мэргэжилтнүүдийн үүргийг тодорхой болгох явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүх тивийн татварын мэргэжилтнүүдийн дунд харилцаа холбоогоо сайржуулахад нь зориулж тогтмол уулзалт, цуглаан, форум зохион байгуулна.

Татварын зөвлөхүүдийн глобал платформын үндсэн зарчим бол татвар төлөгчид болон татварын зөвлөхүүдийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд шударга, үр ашигтай глобал татварын орчинд үйлчилгээ авах эрх үүсгэх юм. Энэхүү агуулгын хүрээнд татварын зөвлөх үйлчилгээний тасралтгүй хөгжлийг хангах, татварын зөвлөхүүд, татвар төлөгчид, татварын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадвар болон нэр хүндийг өсгөхөд дэмжлэг болно.

Татварын зөвлөхүүдийн глобал платформ нь орчин үеийн дэлхийн татварын хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар томьёологдож, хөгжин сайжирдаг.

Олон улсын татварын өнцгөөс харахад, одоогийн эрин үе нь:


-Олон улсын болон хэд хэдэн улсыг хянадаг хууль батлах болон хяналтын байгууллагууд: Европын Холбооны байгууллагууд болон ЭЗХАХБ;
-Улс дамжсан татвар төлөгчид, газар нутаг хамаарахгүйгээр үйл ажиллагаагаа бүтцийн өөрчлөлтөд оруулж буй групп байгууллагууд;
-Олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, хамтран ажиллаж буй үндэсний татварын байгууллагуудаар тодорхойлогдож байна.

Үндэсний татварын хууль тогтоомжуудын үйлчлэх хүрээ болон түүний газар нутгийн хязгаарлалт нь шинэ технологийн нөлөөгөөр багасч байна. Тэрхүү технологууд нь татварын мэргэжилтнүүдийн өнөөдрийг хүртэл хийж байсан олон ажлуудыг орлон гүйцэтгэж байгаа юм. Мөн үүний зэрэгцээ, шинэ боломжууд болон хүндрэл бэрхшээлүүд ч гарч ирсээр байна.

Энэхүү тасралтгүй шилжилт нь татвараас зайлсхийх болон зугтах гэсэн ойлголтуудын практик хэрэгжилтийг улам нэмэгдүүлж байгаа нь татварын мэргэжилтнүүдийг хардах, тэдний үүрэг ролийг дутуу, буруугаар ойлгох байдал үүсгээд байна. Тиймээс татварын мэргэжилд итгэх итгэлийг сайжруулах, түүний татварын хуулийн хэрэгжилтийг хангах механизмын үүргийг баталгаажуулах нэн яаралтай шаардлагатай байна.

Энэ үе бол татварын мэргэжил нь шинэ орчинд зохицон өөрчлөгдөн сайжрах ёстой үе юм. Олон улсын платформ нь дэлхийн татварын мэргэжилтнүүдийн олон улсын татварын хөгжлийг хамтаар туулах, санал бодол, туршлагаа солилцох, нэгдмэл арга хандлага бүрэлдүүлэх мөн олон улсын татварын асуудалд сайн шийдлүүдийг эрэлхийлэх гэсэн  хамтарсан хичээл зүтгэл, хүчин чармайлтыг нэгтгэж чадна.

Татварын мэргэжилтнүүд нь глобалчлагдаж, цахимжиж мөн энэхүү мэргэжилд дахин итгэх итгэлийг дахин сэргээх шаардлагатай. Энэхүү хүсч буй өөрчлөлт хөгжил нь зөвхөн олон улсын түвшинд нягт хамтын ажиллагааны үр дүнд үүсэх боломжтой юм. Одоогийн орчинд татварын зөвлөх үйлчилгээг хамгийн үр ашигтай, оновчтой түвшинд хүргэх нь татварын зөвлөхүүдийн глобал платформын зорилго оршино.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 10 чухал асуудлыг тодорхойлсон. Үүнд:

1. Татварын мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагаа
2. Нээлттэй, хүртээмжтэй байдал, олон улсад хүрч ажиллах
3. Татварын мэргэжилтнүүдийн татварын орчин дахь байр суурь
4. Олон улсын татварын нөхцөл байдалд үзүүлэх нөлөө
5. Татварын шинэ орчны талаарх санал
6. Татвар төлөгчдийн эрх ашиг
7. Анхааралтай байдал ба алсын хараа
8. Цахим эрин үеийн бэлтгэл
9. Хил хязгааргүй татварын мэргэжилтнүүд
10. Татварын соёл болон тасралтгүй боловсрол


:)