Татварын Ерөнхий Газар

Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хуралдлаа .

   Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний хурлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг тус салбар зөвлөлд даалгах...” гэсэн асуудлыг хэлэлцлээ.

   Хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйл ”Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;” гэсэн нөхцөл байдлыг тодруулах, 2017 онд зохион байгуулсан нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралд танилцуулахыг шалгалтын комиссын гишүүдэд даалгаж, хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар тогтлоо.

:)