Татварын Ерөнхий Газар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ.

    Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д  нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна.

    Иймд Татварын албанаас иргэн  таныг  https://ebarimt.mn/-д  бүртгүүлсэн өөрийн  нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна.


                                                                       ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
                    

:)