Татварын Ерөнхий Газар

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал .

Татварын ерөнхий газар нь Дуудлагаар татвар хураах үйл ажиллагааны програмын зөвлөх үйлчилгээ-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дуудлагаар татвар хураах үйл ажиллагааны програм нь Татварын удирдлагын нэгдсэн системийн нэг модуль хэлбэрээр хөгжүүлэгдэнэ. Дуудлагын төвийн системд суурилсан татварын өр барагдуулах програм байна. Системийг гэрээ байгууласнаас хойш 2 сарын дотор бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгнө.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

1. ААН-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлнэ

2. ААН-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг нотолсон баримт, итгэмжлэл ирүүлнэ

3. Татварын албаны тодорхойлолт ирүүлнэ /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/

4. ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлнэ /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/

5. Шүүхийн төрөлжсөн архивийн лавлагаа ирүүлнэ

6. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай харьяалах Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлнэ /2018 оны жилийн эцсийн байдлаар/

7. Тендерт оролцогчийн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдэгдэл ирүүлнэ

8. Харилцагч банкуудын тодорхойлолт ирүүлнэ

9. Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын танилцуулга, гэрээний үнийн дүнг жил бүрээр гаргаж ирүүлнэ /2017, 2018 он/

10. Сүүлийн 2 жилийн хугацаанд ижил төстэй үйлчилгээ гүйцэтгэсэн гэрээний хуулбар ирүүлнэ /2017, 2018 он/

11. Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг ирүүлнэ

12. Сүүлийн 2 жил хүртэлх аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлнэ /2017, 2018 он/

13. Сүүлийн 2 жил тус бүрийн борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна /2017, 2018 он/

    Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 05-р сарын 03-ний  17:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2019 оны 05-р сарын 07–ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

                                     Улаанбаатар хот, 15160 Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 

                                           С.Данзангийн гудамж 4А, Татварын ерөнхий газар

                                              609 тоот, Мэдээллийн технологи, статистикийн

                                                 төвийн инженер Б.Наранбаатар, 11-326197


:)