Татварын Ерөнхий Газар

Сугалааны тохирлын мэдээ.

Өчигдөр буюу 2019 оны  05 дугаар сарын 19-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 05 дугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 26,199,742 баримт  хамрагдсанаас: 

50 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 24

1 сая  төгрөгийн 230

100 мянган төгрөгийн 2327

30 мянган төгрөгийн  23659 баримт тохиролд таарч, нийт 26,241 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 46530850. 

Супер азтанд 2 азтан тодорч Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 7.10-д "Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно" гэж заасны дагуу 2 азтанд 80,000,000 төгрөгийг тэнцүү хувааж олгох юм. 

Супер сугалааны дугаар 17798558.


:)