Татварын Ерөнхий Газар

ТЕГ-ын хагас жилийн тайлангийн хурал болов .

Татварын ерөнхий газар 2019 оны эхний хагас жилийн тайлангын хурлаа хийлээ. ТЕГ-ын дарга Б.Заяабал 2019 он гарсаар татварын албанд хийгдэж буй шинэчлэл болон татварын албаны чиг үүргийн ажлын хагас жилийн үр дүнг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.

Хагас жилийн тайлангын хурлын үеэр хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан татварын улсын байцаагчдад шагнал гардууллаа.

ТЕГ-ын Татварын хяналт шинжилгээ арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Энхбат, мөн тус газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр нар төрийн одон медаль “Алтан гадас” одонгоор шагнууллаа. “Санхүү банкны тэргүүний ажилтан”-аар Дотоод аудитын газрын татварын улсын байцаагч Г.Энх-Амгалан, Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын татварын улсын байцаагч Б.Болд, Татвар төлөгчидтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ж.Цэрэнцоо нар шагнуулсан бол “Сангийн яамны жуух бичиг”-ээр Татварын үйлчилгээний төвийн татварын улсын байцаагч Л.Энхзул, Л.Мөнхцолмон нар шагнагдав.

















































































:)