Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын төсөл.

Саналаа оруулах.


Хэлэлцүүлэг.

ganbat2019-10-24
test email hiij bnaa

Галмандах2019-11-12
2019.11.12-ны өдрийн тус журмын хэлэлцүүлэгт оролцож, хэлсэн саналаа бичье. Татварын тайланг үйлдэж, тушаах этгээдийг тодорхой байлгахаар журмандаа тодруулж тусгах. Тодорхой байх нь хариуцлагатай, шударгаар тайлагнах механизм бий болно. Ингэх нь татварын алба болон татвар төлөгчид хяналт тавихад маш хялбар болох юм. ТЕХ/шинэчилсэн найруулга 2019/-н 29.1, 29.6-т зааснаар татварын тайлан үйлдэж, тушаахдаа уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурахаар зохицуулсан. Тодруулбал ТЕХ-н 29.6-д "Татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурна" гэж заасан. ӨХ Татварын тайланд хуулийн этгээдийн хувьд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүний хувьд өөрөө гарын үсэг зурах үгүй бол тэдний хууль ёсны/ асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч/ ТЕХ-н 6.1.12-т зааснаар итгэмжлэл болон гэрээгээр/ гарын үсэг зурахаар зохицуулжээ. Компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт Компанийн тухай хуулийн 84.1, 84.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч нар байх бөгөөд тэд компанийнхаа гаргасан татварын тайланд гарын үсэг зурна. Харин ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР татвар төлөгчийн татварын тайланд гарын үсэг зурах итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн байх бэ гэдгийг энэ журамд тодруулах хэрэгтэй. Сангийн яамнаас татвар төлөгчийн татварын тайланг гэрээний үндсэн дээр гаргах эрхийг тусгай зөвшөөрлөөр татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд олгосон. Сангийн сайдаас болзол хангасан хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгодог. Иймд татвар төлөгчийн татварын тайланд гарын үсэг зурах итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй хувь хүн байна. Өөр бусад этгээдийн хувьд энэ талаар зохицуулсан эрх зүйн орчин байхгүй. Программын даалгаварт татварын зөвлөхийг сонгохоор, эсхүл тоон гарын үсгээр гэх мэтчилэн шийдэл гаргаад хийх нь та бүхний хүсэл зоригоос хамаарах байх. Ингэх нь маш олон давуу талтай болохыг энд нурших нь илүүц. Харин бүх татварын тайланг татварын зөвлөх баталгаажуулах болчих гээд байна, ингэх нь татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг гэх төрийн бус байгууллагыг дэмжсэн асуудал болно гээд шийдэлгүй орхиж болно. Бүх татварын тайланг татварын мэргэшсэн зөвлөх баталгаажуулах биш зөвхөн гэрээний үндсэн дээрх татварын тайланг, татварын мэргэшсэн зөвлөх гэдэг нь татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг гэх төрийн бус байгууллага биш харин Сангийн сайдаас эрх, тусгай зөвшөөрлөө авдаг этгээд гэдгийг дээр тайлбарласан болно.

:)