Татварын Ерөнхий Газар

Хууль тогтоомж

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журмын төсөл.

Саналаа оруулах.


Хэлэлцүүлэг.

ҮГ2019-10-30
"2.6.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т заасан малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлогыг албан татвараас чөлөөлөх бөгөөд мал болон малын мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, бусад түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын орлого чөлөөлөлтөд хамаарахгүй." харахад мал, малын мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, бусад түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын орлого чөлөөлөлтөд хамаарахгүй гэжээ тэгвэл малын тоо толгойд ногдох орлогод гэдэгт чухам юу орох юм бол?

Б.Төгсөө2019-11-04
Журмын 1.1."Энэхүү журмын зорилго нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан чөлөөлөлт, 23 дугаар зүйлд заасан хөнгөлөлт эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино." гэдгийг "Энэхүү журмын зорилго нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан орлогыг албан татвараас чөлөөлөх, 23 дугаар зүйлд заасан албан татварын хөнгөлөлт эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино." гэж найруулах саналтай байна.

Ariunzaya2019-11-12
Oron suuts shineer avahdaa barilgiin companytai ajil guitsetgeh zahialgiin geree hiigeed barilgiin ajliin guitsetgel n 2020 ond duusahaar tolovlogdoj baigaa tohioldold HHOAT n butsaaltad shinchilsen huuli uilchilne biz de? Irgen oron suutsaa ooriin omchlold shiljuulj avsan tohioldold hudaldan avalt buren hiigdsen buyu hudaldagch hudaldan avagch 2 taluud huleelgen ogson huleen avsan gedgiig Ulsiin burtgeliin gerchilgeegeer batalgaajuulna gej oilgoj baina. Uuniig todruulj ogno uu? Bayrlalaa

Баярмаа2019-11-13
2019 онд шинээр орон сууц худалдан авсан иргэдэд ХХОАТ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг шинэчилсэн хуулийн дагуу олгох.

Баярмаа2019-11-13
2019 онд шинээр орон сууц худалдан авсан иргэдэд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг шинэчилсэн хуулийн төсөлд заасан хувь хэмжээгээр олгох

:)