Татварын Ерөнхий Газар

Чиг үүргийн сургалт зохион байгууллаа.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт хөгжлийн хөтөлбөрийн шинэчилсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш албан тушаал сэлгэх, шилжих, ажлын байр өөрчлөгдсөн татварын албаны ажилтан, албан хаагчдад тухайн албан тушаалыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг чадварыг олгох сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 20-ны өдрүүдэд УТОХГ, Аймаг, Нийслэл, дүүргийн татварын албадын хэмжээнд зохион байгууллаа.

Сургалтад албан тушаал сэлгэх, шилжих, ажлын байр өөрчлөгдсөн нийт 126 ажилтан, албан хаагчид хамрагдаж, тухайн албан тушаалыг гүйцэтгэхэд шаардагдах хууль эрх зүй, программ хангамж, харилцаа ёс зүйн мэдлэг чадварыг эзэмшсэн байна.







:)