Татварын Ерөнхий Газар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар.

Энэхүү тайлангийн маягтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу албан татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын татварын тайлан /цаашид “тайлан” гэх/-г дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. 

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

Нэг.Нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах албан татварын тооцоолол

1. Нийт орлогын дүн буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 3, 4, 5 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. 

2. Татвараас чөлөөлөгдөх орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь хуулийн 21 дүгээр зүйлд заасан албан татвараас чөлөөлөх орлогын дүн байна. Энэ дүн нь Албан татвараас чөлөөлөгдөх орлогын мэдээ /ХМ-02(1)-ний 3 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

3. Тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь 33, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 47, 49 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. 

4. Бусад орлогын дүн буюу 4 дүгээр мөрийн дүн нь нь хуулиар албан татвар ногдохгүй орлого /гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус орлого гэх мэт/-ын нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. 

5. Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлого буюу 5 дугаар мөрийн дүн нь 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлогын мэдээ /ХМ-02(2)/-ний 5 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

6. Нийт зардлын дүн буюу 17 дугаар мөрийн дүн нь 18, 19, 20 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Нийт зардал, өртгийн мэдээ /ХМ-02(3)/-ний А.Нийт зардлын хуваарилалт хэсгийн 3 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

7. Борлуулалтын өртөг буюу 18 дугаар мөрийн дүн нь Санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайлангийн 2 дугаар мөрийн борлуулалтын өртгийн дүн байна. Энэ дүн нь Нийт зардал, өртгийн мэдээ /ХМ-02(3)/-ний А.Нийт зардлын хуваарилалт хэсгийн борлуулалтын өртөг мөрийн 3 дугаар баганын дүнтэй тэнцүү байна.

8. Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал буюу 19 дүгээр мөрийн дүн нь Санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайлангийн 9 дүгээр мөр буюу борлуулалт маркетингийн зардал, 10 дугаар мөрийн дүн буюу ерөнхий ба удирдлагын зардал, 11 дүгээр мөрийн дүн буюу санхүүгийн зардлын ангиллын нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Нийт зардал, өртгийн мэдээ /ХМ-02(3)/-ний А.Нийт зардлын хуваарилалт хэсгийн удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал мөрийн 3 дугаар баганын дүнтэй тэнцүү байна.

9. Үндсэн бус үйл ажиллагааны зардал буюу 20 дугаар мөрийн дүн нь Санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалт маркетингийн зардал, ерөнхий ба удирдлагын зардал, санхүүгийн зардлын ангилалд ороогүй бусад зардлын нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Нийт зардал, өртгийн мэдээ /ХМ-02(3)/-ний А.Нийт зардлын хуваарилалт хэсгийн үндсэн бус үйл ажиллагааны зардал мөрийн 3 дугаар баганын дүнтэй тэнцүү байна. 

10. Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдал буюу 21 дүгээр мөрийн дүн нь 1 дүгээр мөрийн дүнгээс 17 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно.

11. Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдлыг нэмэгдүүлэх дүн буюу 22 дугаар мөрийн дүн нь Санхүү болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг тооцоолох мэдээ /ХМ-02(9)/-ний байнгын болон түр зөрүүгийн нэмэгдүүлэх дүн 2, 10 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.  

12. Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдлыг бууруулах дүн буюу 23 дугаар мөрийн дүн нь Санхүү болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг тооцоолох мэдээ /ХМ-02(9)/-ний байнгын болон түр зөрүүгийн бууруулах дүн 5, 14 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.  

13. Татвар ногдуулах орлого буюу 24 дүгээр мөрийн дүн нь 21 дүгээр мөрийн дүн дээр 22 дугаар мөрийн дүнг нэмж, 23 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно.   

14. Сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлт буюу 25 дугаар мөрийн дүн нь хуулийн 13.2.6, 13.2.7-д заасан тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтэрсэн дүн байна. Энэ дүн нь Санхүү болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг тооцоолох мэдээ /ХМ-02(9)/-ний 19 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна. 

15. Зохицуулагдсан татвар ногдуулах орлогын дүн буюу 26 дугаар мөрийн дүн нь 24, 25 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

16. Өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн буюу 27 дугаар мөрийн дүн нь хуулийн 18.2-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиас хэтрэхгүй бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн A/265 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ийн дагуу тухайн татварын жилд шилжүүлэн тооцох алдагдлын дүн байна. Энэ дүн нь Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох мэдээ /ХМ-02(4)/-ний 3 дугаар баганын 19 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна.

17. Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлого буюу 28 дугаар мөрийн дүн нь 26 дугаар мөрийн дүнгээс 27 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно. 

18. Ногдуулсан албан татвар буюу 29 дүгээр мөрийн дүн нь 28 дугаар мөрийн дүнг хуулийн 20.1-д заасны дагуу 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогод 25 хувиар нэмж, 20.2.7-д заасан 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна. 

19. Хуулийн 22.5-д заасны дагуу хөнгөлөгдөх татвар буюу 30 дугаар мөрийн дүн нь хуулийн 22.5.1, 22.5.2, 22.5.3, 22.5.4, 22.5.5, 22.5.6, 22.5.7, 22.5.8, 22.5.9, 22.5.10-т заасан орлогод ногдох албан татварыг хуульд заасан хувиар үржүүлж гаргасан татварын дүн байна. Энэ дүн нь Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ /ХМ-02(8)/-ний 4 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

20. Нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан төлбөл зохих албан татвар буюу 31 дүгээр мөрийн дүн нь 29 дүгээр мөрийн дүнгээс 30 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно.


Хоёр.Тусгай хувь хэмжээгээр ногдуулах албан татварын тооцоолол

21. Тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлого буюу 32 дугаар мөрийн дүн нь 33, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 47, 49 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

22. Төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого буюу 33 дугаар мөрийн дүн нь хуулийн 10.1.2-т заасан орлогын дүн байна.

23. Татвар ногдуулах орлого буюу 36 дугаар мөрийн дүнг 33 дугаар мөрийн дүнгээс 34, 35 дугаар мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно. Энэ дүн нь Төрийн байгууллагаас олгосон эрх эзэмшигчийн эрх борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ /ХМ-02(5)/-ний 10 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

24. Эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулсан татвар буюу 37 дугаар мөрийн дүн нь 36 дугаар мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна. Энэ дүн нь Төрийн байгууллагаас олгосон эрх эзэмшигчийн эрх борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ /ХМ-02(5)/-ний 11 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

25. Эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашгийн орлого, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө, даатгалын нөхөн төлбөрийн орлого, хүүгийн орлогод ногдуулсан татвар буюу 43 дугаар мөрийн дүн нь 38, 39, 40, 41, 42 дугаар мөрүүдийн нийлбэр дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

26. Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлого, хуулийн 20.2.5-д заасан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод ногдуулсан албан татвар буюу 46 дугаар мөрийн дүн нь 44, 45 дугаар мөрүүдийн нийлбэр дүнг 5 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

27. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулсан албан татвар буюу 48 дугаар мөрийн дүн нь 47 дугаар мөрийн дүнг 2 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

28. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлогод ногдуулсан албан татвар буюу 50 дугаар мөрийн дүн нь 49 дүгээр мөрийн дүнг 40 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

29. Тусгай хувь хэмжээгээр ногдуулсан албан татвар буюу 51 дүгээр мөрийн дүн нь 37, 43, 46, 48, 50 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.


Гурав.Албан татвар ногдуулах тооцоолол    

30. Хуулийн дагуу бусдад суутгуулсан албан татвар буюу 52 дугаар мөрийн дүн нь бусдад суутгуулсан албан татварын дүн байна. Энэ дүн нь Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-02(6)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

31. Төлбөл зохих албан татвараас хасагдах гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар буюу 53 дугаар мөрийн дүн нь хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг 23.3.1, 23.3.2-т заасан шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцсон дүн байна. Энэ дүн нь Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ /ХМ-02(7)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

32. Нийт төлбөл зохих татварын дүн буюу 54 дүгээр мөрийн дүнг 31, 51 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээс 52, 53 дугаар мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно. 

33. Хуулийн 22.1-д заасны дагуу албан татварыг хөнгөлөн буцаан авахаар тооцсон дүн буюу 55 дугаар мөрийн дүн нь хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагааны орлогод  


                                                                                                                       ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


:)