Татварын Ерөнхий Газар

Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягт /ТТ-13/-ыг нөхөх заавар.

Энэхүү тайлангийн маягтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5-д заасны дагуу суутган төлөгч нь аж ахуйн нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайлан /цаашид “тайлан” гэх/-г дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. 


Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлан нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн татвар төлөгчийн тоог, 4 дүгээр баганад тухайн үзүүлэлтийн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө. 


Нэг.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тооцоолол

1. Нийт орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 33 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(1)/-ний 6 дугаар, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(2)/-ний 7 дугаар баганын нийт дүнгүүдийн нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

2. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн нийт орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь 3, 5, 12, 17, 19, 21, 25, 30 дугаар мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(1)/-ний 6 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

3. Эрхийн шимтгэлийн орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь хуулийн 9.1.2, 9.2-т заасан орлогын дүн байна.

4. Эрхийн шимтгэлийн орлогод ногдуулсан татвар буюу 4 дүгээр мөрийн дүн нь 3 дугаар мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

5. Ногдол ашгийн орлого буюу 5 дугаар мөрийн дүн нь 6, 7, 8, 9 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

6. Ногдол ашгийн орлого буюу 6 дугаар мөрийн дүн нь хуулийн 14.3, 21.1.7, Татварын ерөнхий хуулийн 39.2-т зааснаас бусад ногдол ашгийн дүн байна.

7. Хөрөнгө оруулагчийн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 3 дахинаас давсан зээлд төлсөн хүүгийн зардал буюу 7 дугаар мөрийн дүн нь хуулийн 14.3-т заасан тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулах орлогын дүн байна.

8. Үнэ шилжилтийн хоёрдогч тохируулгын үр дүнд бий болсон үнийн зөрүү буюу 8 дугаар мөрийн дүн нь Татварын ерөнхий хуулийн 39.2-т заасны дагуу ногдол ашиг гэж үзсэн хоёрдогч тохируулгын дүн байна.

9. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг буюу 9 дүгээр мөрийн дүн нь хуулийн 21.1.7-д заасан албан татвараас чөлөөлөх орлогын дүн байна.

10. Татвар ногдуулах ногдол ашгийн орлого буюу 10 дугаар мөрийн дүн нь 5 дугаар мөрийн дүнгээс 9 дүгээр мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно.

11. Ногдол ашгийн орлогод ногдуулсан татвар буюу 11 дүгээр мөрийн дүн нь 10 дугаар мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

12. Бусдад олгосон хүүгийн орлого буюу 12 дугаар мөрийн дүн нь 13, 14, 15 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

13. Бусдад олгосон хүүгийн орлого буюу 13 дугаар мөрийн дүн нь хуулийн 20.2.5, 20.2.6-д зааснаас бусад хүүгийн орлогын дүн байна.

14. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй /үүнд энэ хуулийн 4.1.12, 30.1-д заасан этгээд мөн хамаарна/. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчид олгосон хүүгийн орлого буюу 14 дүгээр мөрийн дүн нь хуулийн 20.2.5-д заасан хүүгийн орлогын дүн байна.

15. Монгол Улсын арилжааны банкны дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгсэлд олгосон хүүгийн орлого буюу 15 дугаар мөрийн дүн нь хуулийн 20.2.6-д заасан хүүгийн орлогын дүн байна.

16. Бусдад олгосон хүүгийн орлогод ногдуулсан татвар буюу 16 дугаар мөрийн дүн нь 13 дугаар мөрийн дүнг 10 хувиар, 14, 15 дугаар мөрүүдийн нийлбэр дүнг 5 хувиар тус тус үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.

17. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу 17 дугаар мөрийн дүн нь хуулийн 10.1.1-д заасан орлогын дүн байна. 

18. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулсан татвар буюу 18 дугаар мөрийн дүн нь 17 дугаар мөрийн дүнг 2 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

19. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого буюу 19 дүгээр мөрийн дүн нь хуулийн 11.1.2-т заасан орлогын дүн байна.

20. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлогод ногдуулсан татвар буюу 20 дугаар мөрийн дүн нь 19 дүгээр мөрийн дүнг 40 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

21. Бусад орлого буюу 21 дүгээр мөрийн дүн нь 22, 23 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. 

22. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө буюу 22 дугаар мөрийн дүн нь хуулийн 11.1.5-д заасан буцаан олгосон мөнгөн хөрөнгийн дүн байна.

23. Даатгалын нөхөн төлбөр буюу 23 дугаар мөрийн дүн нь хуулийн 11.1.6-д заасан орлогын дүн байна.

24. Бусад орлогод ногдуулсан татвар буюу 24 дүгээр мөрийн дүн нь 21 дүгээр мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

25. Төлөөний газрын гадаадад шилжүүлсэн ашиг, орлого буюу 25 дугаар мөрийн дүн нь 26, 27, 28 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

26. Төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид тухайн төлөөний газраас шилжүүлсэн орлого буюу 26 дугаар мөрийн дүн нь хуулийн 4.1.7.ж-д заасан орлогын дүн байна.

27. Төлөөний газрын үйл ажиллагаатай холбогдох орлогыг Монгол Улсад байрладаггүй этгээдэд шилжүүлсэн орлого буюу 27 дугаар мөрийн дүн нь хуулийн 18.6.8-д заасан орлогын дүн байна.

28. Тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг буюу 28 дугаар мөрийн дүн нь хуулийн 18.6.6-д заасан өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашгийн дүн байна.

29. Төлөөний газрын гадаадад шилжүүлсэн ашиг, орлогод ногдуулсан татвар буюу 29 дүгээр мөрийн дүн нь 25 дугаар мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

30. Чөлөөлөгдөх орлого буюу 30 дугаар мөрийн дүн нь 31 дүгээр мөрийн дүнгээр тодорхойлогдоно.

31. Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлсэн чөлөөлөгдөх орлого буюу 31 дүгээр мөрийн дүн нь хуулийн 21.1.4-т заасан албан татвараас чөлөөлөх орлогын дүн байна.

33. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс суутгавал зохих нийт татвар буюу 32 дугаар мөрийн дүн нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(1)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.


Хоёр.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тооцоолол

34. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нийт орлого буюу 33 дугаар мөрийн дүн нь 34, 57 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(2)/-ний 7 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

34. Монгол Улсад олсон орлого буюу 34 дүгээр мөрийн дүн нь 35, 40, 45, 50 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

35. Үйл ажиллагааны орлого буюу 35 дугаар мөрийн дүн нь 36, 37, 38, 39 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

36. Хөрөнгийн орлого буюу 40 дүгээр мөрийн дүн нь 41, 42, 43, 44 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

37. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу 45 дугаар мөрийн дүн нь 46, 47, 48, 49 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

38. Бусад орлого буюу 50 дугаар мөрийн дүн нь 51, 52, 53, 54, 55 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

39. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон орлогод ногдуулсан татвар буюу 56 дугаар мөрийн дүн нь 34 дүгээр мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

40. Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого буюу 57 дугаар мөрийн дүн нь 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

41. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод ногдуулсан татвар буюу 68 дугаар мөрийн дүн нь 57 дугаар мөрийн дүнгээс 66 дугаар мөрийн дүнг хасаж 20 хувиар, 66 дугаар мөрийн дүнг 5 хувиар тус тус үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэр  дүнтэй тэнцүү байна. 

42. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан татвар буюу 69 дүгээр мөрийн дүн нь 56, 68 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

35. Давхар татварын гэрээний дагуу хөнгөлөх татвар буюу 70 дугаар мөрийн дүн нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр бүхий улс орны татвар төлөгчийн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөх татварын дүн байна. Энэ дүн нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(2)/-ний 12 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

43. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан нийт татвар буюу 71 дүгээр мөрийн дүн нь 69 дүгээр мөрийн дүнгээс 70 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно. Энэ дүн нь Монгол Улсад албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-13(2)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

44. Нийт суутгавал зохих албан татвар буюу 72 дүгээр мөрийн дүн нь 32, 71 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.  


:)