Татварын Ерөнхий Газар

Шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжүүдийг шалгарууллаа.

Монголын татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаад “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүнчлэн жил бүр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг. 2019 оны улсдаа хамгийн их татвар төлсөн шилдэг татвар төлөгчдөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой”ХК, “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс”ХХК, “АПУ” ХК, “ХААН банк” ХХК, “Голомт” ХХК, “Тавантолгой” ХХК, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Монголын алт Мак” компани шалгарчээ. Тэд улсын татварын нийт орлогын 45.3 хувийг бүрдүүлжээ.

Хамгийн их ашигтай ажилласан 10 аж ахуй нэгжид “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Энержи ресурс”ХХК, “ХААН банк” зэрэг компаниуд шалгарчээ. Тэдний төлсөн татвар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 51.8 хувийг бүрдүүлж байгаа аж.

Харин  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ХААН банк” ХХК, “Номин тав трэйд”ХХК, “Говь” ХК, “Монголросцветмент”  ТӨҮГ, “Оюутолгой”, Төрийн банк, Голомт банк, “Энержи ресурс”ХХК,   “Монголын алт Мак” компани 42000 иргэнийг ажлын байраар хангасан, шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ. 




:)