Татварын Ерөнхий Газар

E-MONGOLIA-д татварын 39 үйлчилгээг байршуулаад байна.

   Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон бусад удирдлагуудыг ТЕГ-ын дарга Б.Заяабал хүлээн авч, Монголын татварын албаны цахим үйлчилгээний талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилгод Монголын татварын алба түүчээлэн /манлайлан, идэвхитэй/ оролцохоо албан ёсоор илэрхийллээ. 

   Төрийн үйлчилгээний нэг цонх болох E-MONGOLIA-д одоогоор татварын 39 үйлчилгээг байршуулаад байна. Татварын ерөнхий газрын зүгээс иргэд төрд байгаа өөрийнхөө мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллах боллоо.


:)