Татварын Ерөнхий Газар

Газрын төлбөрийн ногдол болон хураалтын процессыг зохион байгуулах талаар хамтран ажиллана.

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон бусад газар, хэлтсийн дарга нартай ТЕГ-ын дарга Б.Заяабал, дэд дарга Д.Цогтжаргал, ТХУАЗГ-ын дарга Р.Мягмаржав, ТТҮГ-ын дарга Д.Хүрэлчулуун МТТТ-ийн дарга Х.Батбаяр нар газрын төлбөр хураалтыг хэрхэн сайжруулах талаар санал солилцох уулзалт хийлээ.

   Газрын төлбөр хураалтыг сайжруулахын тулд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэн зөв бүртгэл хамгийн чухал бөгөөд ГЗБГЗЗГ энэ төрлийн бүртгэлийг сайжруулж, 3D бүртгэлийн системийг удахгүй ашиглалтад оруулж, татварын системтэй мэдээлэл солилцдог болох зорилготой хамтран ажиллаж байна. 

   Өнөөдрийн байдлаар тус албанд байгаа бүртгэлээр Монгол Улсад 543 мянган гаруй иргэн газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар улсдаа тушаах ёстой байдаг ч бодит байдал дээр энэ тоо маш хангалтгүй байдаг. Тиймээс иргэдийн газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар болох 1000-10,000 төгрөгийг тушаадаг болох иргэдийн хандлага хамгийн чухал байгаатай хоёр тал санал нэгдлээ. Цаашид газрын төлбөрийн ногдол болон хураалтын процессыг хоёр газар хэрхэн зөв зохион байгуулах талаар үргэлжлүүлэн хамтран ажиллана.


:)