Татварын Ерөнхий Газар

ААНОАТ-ын III улирлын тайлан, Суутган төлөгч суутгасан албан татварын улирлын тайланг 10 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ .

       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26. 1-т заасны дагуу “Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.” гэж заасны дагуу 2020 оны 3 дугаар улиралд ААНОАТ-ын тайлан ирүүлнэ.

  Харин мөн  хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл татварын хялбаршуулсан горим ашиглахаар  татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлэх тул 2020 оны 3 дугаар улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  тайлан ирүүлэхгүй.


      Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1 –д  ... Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ … гэж заасны дагуу  СУУТГАН ТӨЛӨГЧ буюу тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээд нь 2020 оны 3 дугаар улирлын тайланг 10 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.


:)