Татварын Ерөнхий Газар

Нэг минут тутам нэг хүн цахимаар татварын үйлчилгээ авдаг .

    Монголын татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэд, ААН-үүдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай байх нөхцлийг бүрдүүлэх цахим үйлчилгээгээ сайжруулсаар байна.  Анх 1994 онд мэдээлэл боловсруулалтын хэлтэс байгуулагдан хүний нөөцөө бэлтгэх, техник тоног төхөөрөмжийг суурьлуулах ажлыг зохион байгуулж, татвар төлөгчийн бүртгэл, худалдааны татварын тайлангийн програм, гаалийн мэдээний програмуудыг ашиглаж эхэлснээр  өнөө үеийн татварын мэдээллийн системийн үндэс суурь тавигджээ.    

Улмаар 2000 онд татвар төлөгчийн бүртгэл, татвар төлөлт, татварын ногдол, татварын өрийн бүртгэлийн санг шинээр үүсгэх томоохон ажлыг хийсэн нь татварын албаны мэдээллийн системийн хоёр дахь үе шат байлаа. 2005 онд цахим татварын тайланг хуульчилж, татварын тайланг цахимаар хүлээн авч эхэллээ. 2013 онд татварын тайланг 100 хувь цахимаар хүлээн авдаг болсон нь төрийн байгууллагууд дундаа анхдагч нь болжээ. Татварын хуулийн шинэчлэлтийн хүрээнд 2016 онд НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулж ebarimt  апплейкишныг хэрэглээнд нэвтрүүлэн иргэдэд 20 хүртлэх хувийн буцаан олголтыг олгож эхэлсэн нь иргэдийн татварын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2018 онд Татварын удирдлагын нэгдсэн системийг ашиглтад оруулснаар татварын мэдээлэл солилцоо одоо цагтаа /real time/ болж, 40 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.  

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д татварын 34 үйлчилгээг  нэгтгэснээр иргэд төрийн үйлчилгээний нэг цонхоор үйлчлүүлэх өргөн боломжийг нээж өглөө. 

Татварын ерөнхий газар, Гааль Татвар Санхүүгийн Мэдэээллийн төвөөс “ICT expo -2020” үзэсгэлэнд  цахим татварын нэгдсэн систем www.etax.mta.mn ,  хамгийн олон хэрэглэгчтэй ebarimt  апплейкишн, иргэд татварын үйлчилгээ авах www.itax.mta.mn ,  цахим төлбөрийн QRbarimt,  татвар төлөгчийн  цахим “цэнхэр дэвтэр” гэсэн таван төрлийн үйлчилгээгээний шинэчлэл, давуу талуудыг танилцуулан оролцож байна. 

ЦАХИМ ТАТВАРЫН НЭГДСЭН СИСТЕМ  

/www.etax.mta.mn/ 

Ерөнхий танилцуулга: Цахим татварын нэгдсэн систем нь татвар төлөгч татварын албатай харилцах гол систем юм. Тухайн системд холбогдсноор татварын албанд ирэлгүйгээр бүх үйлчилгээг авах боломжтой.  Цахим тайлангийн систем нь цаг хугацаа, орон зайнаас /гадаадаас/  үл хамааарч холбогдох боломжтой.  

Нийт хэдэн хэрэглэгчтэй: Давхардсан тоогоор 300 мянга орчим хуулийн этгээд, 1,9 сая иргэн тогтмол харилцаж байна.  

Гол үйлчилгээ 

1. Бүртгүүлэх  

2. Тайлан өгөх  

3. Татвараа төлөх  

4. Хүсэлт гаргах 

5. Санхүү, тайлагналаа хянах  

Давуу тал: 2018 оноос татварын үйлчилгээг цахимаар авч татвар төлөгч цаг хугацаа, зардалаа хэмнэдэг болсон. 













 

EBARIMT  АППЛЕЙКИШН 

/www.ebarimt.mn /  

Ерөнхий танилцуулга: Монголын хамгийн олон хандалттай, хамгийн их мэдээлэлтэй худалдан авалтын баримтаа бүртгүүлж, татварын урамшуулал хүлээн авдаг систем юм. Ebarimt систем нь 2019 оноос шинэчлэгдэж төрийн 135 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлсэн.  

Нийт хэдэн хэрэглэгчтэй: 1,7 сая орчим хэрэглэгчтэй, сард 38 сая төлбөрийн баримт баталгааждаг, 2020 оны 3 -р улиралд 1 сая орчим хэрэглэгчид буцаан олголтыг өгөх гэж байна.  

Давуу тал: Энгийн хялбар хэрэглээтэй, төрийн үйлчилгээг авах боломжтой, ногдол ашиг, урамшуулал, халамжийн орлогыг хүлээн авах боломжтой.  

 

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ  

/www.itax.mta.mn / 

Ерөнхий танилцуулга 

Иргэдийн татварын албатай харилцах үүд нь энэхүү систем юм. Та татвар төлөгчөөр бүртгүүлэх, тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, төрийн байгууллагаас авах үйлчилгээний төлбөр хураамжийг төлөх, олон улсын татвар төлөх гэсэн үйлчилгээг авах боломжтой.









  

 

 

 

 


ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ  

Цахим төлбөрийн QRbarimt 

Пос машин хэрэглэх боломжгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан төлбөрийн баримт олгох хялбар шийдэл. Энэхүү үйлчилгээг 2020.09.01-нээс зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор18,131 бизнес эрхлэгч цахим төлбөрийн QRBarimt –ыг иргэдэд олгох боломжтой болсон. 

Энэхүү үйлчилгээ нь нэмэлт дэд бүтэц шаардлагагүй, үнэ төлбөргүйгээр, цаасгүй эко төлбөрийн баримт олгох шийдэл юм. 













 


Татвар төлөгчийн ЦАХИМ  “ЦЭНХЭР ДЭВТЭР” 

Өмнө нь хувь үйл ажиллагааны орлого олсноо цэнхэр дэвтэрт бичүүлэн баталгаажуулдаг байсан. Үүнийг 2020 оноос цахим хэлбэрт шилжүүлэн бүртгэлжүүлэх ажил хийгдсэн. Та орлого олгогч байгууллагадаа өөрийн нэр дээр орлогын баримтыг цахимаар үүсгүүлснээр таны орлого баталгаажна. Та өөрийн татвар төлөгчийн  бүртгэлээр нэвтрэн үйл ажиллагааны орлогоо хянах боломжтой.  


 

 


:)