Татварын Ерөнхий Газар

Гадаад улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх.

1.2. Гадаад улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх

ШААРДЛАГА:

Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн  25.2:Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.5-д заасан гадаадын иргэн, хувь хүнийг ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЖ татвар төлөгчийн дугаар олгоно.

 

АНХААРАХ:  Гадаад иргэн та татварын албанд бүртгүүлэхдээ харьяалалтай татварын албанд очиж ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ДУГААР авна. Гадаад иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ ЛАТИН ҮСГЭЭР гадаад иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээх цонхыг бөглөнө.

 

ДАВУУ ТАЛ:

ü  Гадаад улсын иргэн татварын албанд нэг удаа бүртгэгдэнэ.

ü  Цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үг бүртгүүлэх үед гар утас болон цахим хаягаар илгээгдэнэ.

ü  Нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол дахин авах боломжтой.

 

АЛХАМ-1: Иргэн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЛТЭЙ эсэхээ Цахим татварын систем /etax.mta.mn/-д дараах байдлаар шалгана.


















Үүний тулд etax.mta.mn холбоосоор орж Татвар төлөгчийн бүртгэл шалгах товч дарж, гарч ирсэн талбарыг бөглөж ШАЛГАХ товч дарна.

АЛХАМ-2: Иргэн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЛГҮЙ бол  Цахим татварын систем /etax.mta.mn/-д бүртгэл үүсгэхийн тулд ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ-ийн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ цонхийг дарж ГАДААД ИРГЭН товчийг дарна. 





АЛХАМ-3: FOREIGNER /ГАДААД ИРГЭН/ товчийг дарсны дараа ГАДААД ИРГЭН ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ цонх нээгдэнэ.  Доорх хүсэлтийг бөглөж илгээснээр иргэн та татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
























Иргэн таны татварын албанд бүртгүүлсэн гар утас, цахим хаягт бүртгүүлсэн тухай мэдэгдсэнээр татвар төлөгчөөр бүртгэгдэнэ.

Талбарын нэр

Тайлбар

1

Эцэг(эх)-ийн нэр*

Хувь хүний эцэг, эхийн нэр

2

Нэр*

Бүртгүүлэх хувь хүний /татвар төлөгчийн нэр

3

Товчилсон нэр*

Гадаад иргэний товчилсон нэр

4

Төрсөн огноо*

Гадаад иргэний төрсөн он, сар, өдөр

5

Хүйс*

Иргэний хүйс

6

Гэр бүлийн байдал*

Иргэний гэр бүлийн байдал

7

Оршин суух төлөв*

Монгол Улсад оршин суух төлөв

8

Гадаад паспортын хуулбар /хавсаргах/*

Гадаад иргэний паспортын хуулбар (.pdf өргөтгөлтэй байх)

9

Цахим шуудангийн хаяг*

Гар утасны дугаар-Бүртгүүлсэн дугаарт нууц үг илгээгдэнэ.

10

Утасны дугаар*

Цахим шуудангийн хаяг-Бүртгүүлсэн цахим шууданд нууц үг илгээгдэнэ.

11

Эрхлэх үйл ажиллагааны чиглэл*

Монгол Улсад эрхлэх үйл ажиллагааны чиглэл, албан тушаал, ажиллаж байгаа чиглэл

12

Харъяа татварын алба*

Иргэний ОРШИН СУУГАА хаяг

13

Харъяа татварын дэд алба*

14

Гадаад паспортын дугаар*

Иргэний харьяалагдах улсаас олгосон гадаад паспортын дугаар

15

Татварын албанаас олгосон дугаар*

Татварын албанаас олгосон регистрийн дугаартай дүйцхүйц дугаар

16

Үндэс угсаа*

Харьяалах улсын үндэс, угсааны мэдээлэл

17

Иргэний харъяаллын төлөв*

Гадаад иргэний харъяаллын төлөв

18

Улс*

Гадаад иргэний харъяагдах улсыг сонгох

19

Аймаг/дүүрэг*

Иргэний ОРШИН СУУГАА хаяг

20

Сум/хороо*

21

Баг/хороо*

22

Гудамж/хороолол*

23

Гудамжны нэр*

24

Хаалганы дугаар*

АЛХАМ-4: Иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсний дараа ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМИЙН нэвтрэлтийн нэгдсэн системд бүртгүүлнэ. Цахим татварын системд /etax.mta.mn/ хаягаар нэвтрэн орж Та системд бүртгэлгүй бол Бүртгүүлэх товчийг дарж хэрэглэгч бүртгүүлэх цонхонд шилжинэ. 






















 

АЛХАМ-5: Гарч ирсэн талбар нь доорх утгуудыг тус тус агуулна. 



 
АЛХАМ-6: Татвар төлөгч системд бүртгүүлснээр Цахим татварын системд нэвтрэх хэрэглэгчийн эрх үүсэж бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд мессежээр нэвтрэх нэр, нууц үг ирнэ.

Талбарын нэр

Тайлбар

1

Регистрийн дугаар

Хувь хүний  регистрийн дугаар

2

Эцэг, эхийн нэр

Хувь хүний овог

3

Өөрийн нэр

Бүртгүүлэх хувь хүний /татвар төлөгчийн нэр

4

Имэйл

Цахим шуудангийн хаяг-Бүртгүүлсэн цахим шууданд нууц үг илгээгдэнэ.

5

Утас

Гар утасны дугаар-Бүртгүүлсэн дугаарт нууц үг илгээгдэнэ.


АЛХАМ-7
: Цахим татварын системд өөрийн цахим шуудан, гар утсанд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орно.

 
















*ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ нэвтрэн орсноор хувь хүнийг бүртгэсэн мэдээлэл харагдана.


 





:)