Онцлох мэдээ

9 цагийн өмнө
 Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх болон Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлын хүрээнд “Татварын бүртгэл” онлайн олимпиадыг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Олимпиадад нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан Та бүхнийг оролцохыг урьж байна. Зорилго: Олимпиад нь татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгууллагдах бөгөөд санхүү, татварын салбарт ажиллаж байгаа болон суралцагчдын мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журмын  талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ бий болгох үндсэн зорилготой. Хамрах хүрээ: Олимпиадад Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх аваагүй нягтлан бодогчид болон их дээд сургуулийн оюутан оролцоно. Зохион байгуулалт, хугацаа: Олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагдана.  1-р үе шат: 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14:00-16:30 цагийн хооронд онлайнаар, 2-р үе шат: 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11:00-15:00 цагийн хооронд танхимд зохион байгуулна. Бүртгэл: Олимпиадад оролцохыг хүсэгчид 2015 оны 4-р сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагийн хооронд онлайнаар  www.baaz.mn цахим хуудаст бүртгүүлнэ. Бүртгэл үнэ төлбөргүй. Шалгаруулалт: Нэгдүгээр үе шатны шалгаруулалт • Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 энгийн асуулт, 50 бодолттой асуулт бүхий онлайн тестийн хэлбэрээр явагдана. • Оролцогч нь өөрийн хүссэн байршлаас интернэтэд холбогдон оролцоно. • Тэмцээнийг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд тэмцээнд оролцох боломжтойг анхаарна уу. • Оролцогчдын тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ. • Оролцогчийн тестийн үр дүнг оролцогчийн и-мэйл хаяг руу илгээнэ. • 1-р үе шатны шалгаруулалтаас хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна. • Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудасаар нээлттэй мэдээлнэ. • Олимпиад дууссаны дараа тестийн зөв хариултыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй байршуулна Хоёрдугаар үе шатны шалгаруулалт: • 2-р үе шатанд оролцох эрх авсан оролцогчдыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй зарлана. Мөн оролцогч нэг бүрт тусгайлан мэдэгдэнэ. • 2-р шатны тэмцээнд Оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ өөрийн биеэр ирж оролцоно. • 2-р үе шатанд татварын тооцоолол, бүртгэл, тайлагнал бүхий цогц бодлого бодох, тайлан гаргах хэлбэрээр явагдана. • Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ. • Уг үе шатанд хамгийн өндөр оноо авсан 3 оролцогчийг шалгаруулна. • 2-р шатны тэмцээний дүнг тэмцээн хаагдсанаас хойш 48 цагийн дотор www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй мэдээлнэ. • Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй байршуулна. Шагнал: • 1-р байр: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 1,000,000 төгрөгийн эрх, • 2-р байр: Өргөмжлөл, 700,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 700,000 төгрөгийн эрх, • Тусгай байр: Өргөмжлөл, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн сургалтад суух эрх, BAAZ системийг ашиглах 400,000 төгрөгийн эрх,      Холбоо барих Утас: 76118989, 70007001 Цахим хуудас: www.cpta.mn, www.baaz.mn, www.facebook.com/baaz.mn                                                                                                   Санаачлагч- Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг                                                             Хамтран зохион байгуулагч- “Новасофт” ХХК                                                      Ерөнхий ивээн тэтгэгч- "Кэй Пи Эм Жи Такс" ТМЗ ХХК                                                         Дэмжигч- Сангийн яам, Татварын ерөнхий газар,                                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн татварын газар  

Үйлчилгээ

Шилэн данс E-ТАЙЛАН
Ил тод байдал Татан Буугдах ААН-үүд
E-Office Хуулийн хэлэлцүүлэг
Мэйл шалгах Тендерийн шалгаруулалт
Тендерийн урилга Онлайн сургалт
Tax Stat Зөвлөхийн үйлчилгээ
Mobile MTA Асуулт хариулт 1800-1288

Мэдээ мэдээлэл


Үйл явдал

2015 оны 4-р сар
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
2015-04-05
3-р сарын Онцгой албан татварын тайлан тушаах сүүлийн өдөр
2015-04-10
3-р сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх сүүлийн өдөр
2015-04-15
1-р улирлын Жишиг татварын тайлан тушаах сүүлийн өдөр
2015-04-20
1-р улирлын ААНОАТ-ын тайлан илгээх сүүлийн өдөр

Статистик


Салбар нэгжүүд


Холбоо барих

Татварын ерөнхий газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ийн гудамж 5-1
И-мэйл: tcc@mta.mn

Утас: (0976) 11-324647
          (0976) 1800-1288

Холбоос

Биднийг дагаарай