Ажилд шалгаруулж авна

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт дараах шаардлагыг хангасан хүнийг Хуулийн мэргэжилтнээр ажилд шалгаруулж авна.

-Их дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, хууль зүйн ухааны бакалавр түүнээс     
 дээш зэрэгтэйгээр төгссөн
-Иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байх
-Баримт бичиг боловсруулах чадвартай
-Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх
-Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай байх
-Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
-Өөрийгөө хөгжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих


Ажилд орохыг хүссэн хүмүүс бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг авч ирэх
1.    Төрийн албан хаагчийн анкет /зураг наасан байх/
2.    Төрийн албаны шалгалт өгсөн бол нотлох баримтууд
3.    3 үеийн намтар
4.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
5.    Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
6.     Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар


Дээрх шаардлагыг хангасан хүмүүсийн материалыг 2012 оны 08-р сарын 23-27-ны өдрүүдэд Татварын ерөнхий газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.

                                                                         Харилцах утас: 329551