2011 оны 08-р сарын 30
  Монгол Улсад орчин үеийн татварын тогтолцоог бий болгож, Үндэсний татварын албыг хөгжүүлэхэд өөрийн хөдөлмөр зүтгэлээ гарган, хувь нэмрээ оруулж явсан тухайгаа мөр зэргэцэн зүтгэж явсан одоо ажиллаж байгаа үе үеийн төлөөлөл болсон нөхдөө дурсах боломж олгосон та нартаа их баярлалаа.   Санхүү татварын төв аппаратад 1971 онд анх мөр гаргаснаас хойш яг 40 жил болсон байна. Түүний сүүлийн 20-иод жилд Татварын ерөнхий газрын Боловсон хүчин дотоод хяналтын хэлтэс, Тамгын хэлтэс, Улсын бүртгэлийн алба, Сургалтын төвийн дарга, захирал, Татварын ерөнхий газрын дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж иржээ. Надтай хамт ажил мэргэжлийн их туршлагатай, өндөр боловсрол, мэдлэгтэй, удирдан зохион байгуулах, хошуучлан манлайлах ур чадвар эзэмшсэн бүтээлч ажилсаг залуучууд, ид жагсаж цэгцэрсэн идэр дунд үеийнхэн, ахмад туршлагатай ажил амьдралын хатуу хүтүүг даван туулсан сайхан хүмүүс ажиллаж байдагт би бурханы хишиг гэж хүндэтгэж явдаг юм. Би энд зөвхөн Үндэсний татварын албаны мэргэшсэн ажилтан, татварын улсын байцаагчийг бэлтгэж ажиллуулахтай холбогдсон бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар товч дурдъя.   Бид 1994 онд Үндэсний татварын бүх шатны албадад ажиллаж байгаа боловсон хүчний судалгаа хийж түүндээ үндэслэн 2000 он хүртэлх хугацаанд баримтлах хүний нөөцийн бодлогоо тодорхойлон дараах зорилтыг дэвшүүлэн өнөөгийн үр дүнд хүрч байснаа дурьдахад сайхан байна. 1994 оны 7-р сарын байдлаар манай системд 1000 гаруй Татварын улсын байцаагч ажиллаж байсныг 25 хувь нь дээд / тэгэхдээ баклаврын хэргэмгүй/, 50 хувь нь дунд /санхүү эдийн засгийн техникум, худалдааны техникум төгссөн/, 25 хувь нь санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл тооцооны мэргэжилгүй хүмүүс байсныг МУИС, СЭЗДС, ХҮДС, НББМБДС зэрэг их дээд сургуулиудад орой эчнээ анги нээж дээд мэргэжил боловсролтойг нь магистр, дунд мэргэжилтэй болон огт мэргэжилгүйг нь дээд мэргэжилтэй бакалаврын хэргэмтэй болгож Үндэсний татварын албыг 5 жилийн дотор мэргэшсэн ажилтантай болгон бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг амжилттай зохион байгуулж байлаа. Тэдгээр хүмүүс маань одоо бараг 100 хувь Татварын албадуудад ажиллаж ихэнх нь анхан, дунд, дээд шатанд удирдах ажил эрхэлж байна.  Бид системийн хэмжээнд ажиллагсдынхаа 20 хувийг Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчоор хангах зорилт дэвшүүлж энэ чиглэлээр ажилтнуудаа тусгай сургалтанд хамруулан 200 гаруй мэргэшсэн нягтлан бодогчтой болсон юм. Засгийн газрын харъяа Удирдлагын хөгжлийн академийн төрийн удирдлагын ангид манай 200 гаруй байцаагч “Пүрэв” гаригийн болон эчнээ сургалтанд хамрагдаж тус академийн бакалавр, магистр болсны дээр дээд шатны мэргэшүүлэх сургалт буюу ҮТА-ны газар, хэлтсийн дарга нараа тусгай хөтөлбөрөөр богино хугацааны сургалтанд хамруулдаг болсон юм. Мөн үүний зэрэгцээ нягтлан бодогч мэргэжилтэй нь хуульч, хуульч мэргэжилтэй нь нягтлан бодогч зэргээр бараг хос мэргэжилтэй болох хөдөлгөөн өрнөж манай систем 200 гаруй хос мэргэжилтэй ажилтантай болсон билээ. Боловсон хүчнийг бэлтгэх давтан бэлтгэхэд олсон энэ амжилтын зэрэгцээ 1993 оноос ТУБ-ыг мэргэшүүлэх үйл ажиллагааг ТЕГ-ын Сургалтын төвөөрөө дамжуулан анхан шатны, ажлын байран дахь, дунд шатны, зайны гэсэн 6 үе шаттай сургалтыг суурин болон явуулын гэсэн хэлбэрээр жил бүр ахисан түвшинд богино хугацаанд хийж бүх байцаагчдыг хамруулан A,B,C,D үнэлгээгээр түвшин тогтоодог болсон бөгөөд энэ сургалтын үр дүнг ТУБ-ын эрх сунгах, цалин хөлс, зэрэг дэвийг нэмэгдүүлэх, удирдах ажилд дэвшүүлэх, сэлгэн байршуулахад харгалзах үзүүлэлт болгон ашигладаг болжээ.  Одоо Сургалтын төвийн үйл ажиллагаанд цахим орчныг бий болгон online сургалтын систем, интернэт номын санг нэвтрүүлж нийт ажилтнуудын хэрэгцээг хангах боллоо. Ер нь Үндэсний татварын алба мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх, зөв байршуулахтай холбогдсон маш олон чухал арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсний үр дүнд одоо манай систем цаг үеийнхээ шаардлагад нийцсэн өндөр мэдлэг, боловсрол мэргэжилтэй, дадлага туршлагатай, эрч хүчтэй, Үндэсний татварын албанд хүчин зүтгэж байгаагаараа бахархдаг 3 үеийн ажилтантай болсон байна. Үүнийг би амжилт гэж бодон бахархаж хамт ажиллаж байсан Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Пүрэвдорж, Ж.Баасандаш, Д.Батжаргал, Л.Зориг, Ц.Оюунбаатар, Б.Баттөмөр, дэд дарга Монгол улсын гавъяат эдийн засагч Г.Зинаамядар, Б.Норжинлхам, Ш.Цэрэндорж, Г.Даваажаргал, Б.Ариунсан, Ж.Батбаяр, Ч.Жигжид, Тамгын хэлтэс, Бодлого аргачлалын эхлтэс, Нөөцийн удирдлага дотоод хяналтын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын газар /хүний нөөцийн үйл ажиллагааг шууд удирдаж байсан хэлтсийн нэр ингэж өөрчлөгдөж байсан юм/-ын дарга Ж.Бавуусүрэн, Б.Норжинлхам, О.Чимид, Н.Бат-Эрдэнэ, мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг, Д.Энхтуяа, Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Бахнаа, даргын зөвлөх Б.Ганхүлэг зэрэг удирдах ажилтнууд сургалтын төвийн захирал Д.Цэдэнпил, Б.Норжинлхам, Я.Пүрвээ, ахлах багш Ч.Цэндмаа, Д.Баяраа, Г.Батсайхан, О.Цогт, Х.Хурметхан, багш Ч.Поотой, Б.Мөнхбаатар, Л.Аззаяа, Ш.Ганчимэг, Ц.Алтанхуяг, Ц.Уранчимэг, Т.Хадхүү, Н.Дэлгэрмаа, С.Оюунгэрэл, Ч.Энхбаяр, Н.Бат-Эрдэнэ, Г.Галбадрах, С.Баясгалан, Б.Бадамцэцэг, Б.Цогтнаран, Б.Очирхуяг, Б.Төгсжаргал, Н.Болорчимэг, Ү.Амартүвшин, С.Оюунчимэг, Д.Жавзансүрэн, М.Чойжилсүрэн, Б.Өсөхбаяр, Мэдээлэл сурталчилгаа үйлчилгээ, судалгаа хариуцсан байцаагч Т.Пунцаг, Г.Энхтөр, Н.Ганбаатар, С.Төгөлдөр, Ж.Баясгалан, Ц.Цэндсүрэн, Ж.Цэнддорж, Ж.Наранхүү нартаа маш их баярлаж явдагаа тэмдэглэхэд таатай байна.                                             Сургалтын төвийн захирал Я.Мишиглүндэн