Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

УТОХГ-н үйл ажиллагааны чиг үүрэг

Улсын төсвийн орлого, хяналтын газрын үйл ажиллагааны
чиг үүрэг /эрхлэх ажил үүргийн хуваарь/

 

Нийтлэг үндэслэл


Татварын ерөнхий хууль, Үндэсний Татварын албаны дүрэм, Татварын Ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баримтлан  зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг давхардалгүй, оновчтой, харилцан уялдаатай, ажлын хийдэлгүй байх нөхцөлийг хангахад энэхүү үйл ажиллагааны чиг үүргийн зорилго оршино. 

Улсын төсвийн орлого, хяналтын газар нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.

Нэг. Улсын төсвийн орлого хяналтын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн нийтлэг чиг үүрэг

1. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх

2. Татварын хууль тогтоомж тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал, зөвлөмжийн төсөлд санал өгөх

3. Татварын ерөнхий газрын удирдлага, Газрын даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, чиг үүргийн дагуу үнэн зөв мэдээллээр хангах

4. Тодорхой чиглэлүүдээр судалгааг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн, судалгааны дүнг татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход, үйл ажиллагааны гүйцэтгэлийн  үр дүнг тооцоход, үйл ажиллагааг төлөвлөхөд,  шаардлагатай асуудлаар дүгнэлт гаргаж санал боловсруулахад ашиглах

5. Татварын ерөнхий газрын газар, хэлтэс, албадтай хамтын ажиллагааг уялдуулан ажиллаж, мэдээллээр хангах 

 

Хоёр. Газрын удирдлагын үйл ажиллагааны чиг үүрэг:

1. Газрын үндсэн чиг үүрэг, тавигдсан зорилтыг ханган биелүүлэх, хэлтсүүдийн ажлыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж, газрын үйл ажиллагааг Татварын ерөнхий газрын дэд даргын өмнө хариуцах

2. Хууль тогтоомжид нийцүүлэн газрын дотоод ажилтай холбогдсон асуудлаар тушаал гаргах.

3. Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, түүний биелэлтийг хангуулах


4. Төсөвт хөрөнгийг  зориулалтын дагуу захиран зарцуулах, тайланг хугацаанд нь зохих журмын дагуу гаргаж дээд байгууллагад тушаах.

5. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн дагуу газар нь Татварын ерөнхий газарт бүтээгдэхүүн нийлүүлэх, ажилтнууд нь газарт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр ажиллана. Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэж ажиллагсдад шагнал урамшуулал олгох, албан ажлын үүрэг, даалгавар өгч, сахилга хариуцлага тооцох

6. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбогдсон асуудлыг Татварын ерөнхий газрын удирдлагад танилцуулан, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах

7. Тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх

8. Татвар төлөгчдийн татварын ногдуулалт, төлөлтөнд хяналт шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах

9. Улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын бааз суурийг өргөтгөх талаар санал боловсруулж Татварын ерөнхий газрын удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх

10. Эрхэлсэн ажлын хүрээнд Татварын ерөнхий газрын хэлтэс, харъяа албад, нийслэл, аймаг дүүргийн татварын газар, хэлтэс болон санхүү, банк, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах.


11. Хэлтсийн дарга нар болон татварын улсын /ахлах/ байцаагч, албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэшлийг дээшлүүлэх сургалт, семинарт оролцуулах асуудлыг Татварын ерөнхий газрын удирдлагатай зөвшилцөж шийдвэрлэх