Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Татвар хураалт, мэдээллийн хэлтэс

Татвар хураалт, мэдээллийн хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг

1. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудаар тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөний төслийг хуульд заасан хугацаанд гаргуулан авч нэгтгэн, боловсруулалт хийж, танилцуулга, дүгнэлтийн хамт Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтэст өгөх, үндэслэл тооцоог хамгаалах, тухайн жилд батлагдсан татварын орлогын төлөвлөгөө болон тодотгосон төлөвлөгөөг татвар төлөгчдөд хуваарилсан хуваарийг нягтлан шалгаж татварын төрөл бүрээр татвар төлөгчдийн нэрээр программд шивэх

2. Хуулиар батлагдаж, хуваарилагдсан татварын орлогын төлөвлөгөөний сар, улирлын хуваарийг татвар төлөгчдөд хүргүүлэх, төлөвлөгөөний хуваарь болон өмнөх хугацааны татварын ногдлын хэмжээг харгалзан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын урьдчилгаа төлөлт хийлгэх

3. Татвар төлөгчдөөс нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татварын тайланг сар бүр, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийн тайланг улирал бүр тогтоосон хугацаанд гаргуулан тайлангийн ирцийг хангуулах, цахим тайлангийн системийг нэвтрүүлэхэд татвар төлөгчдөд туслах, шаардлага тавих, татварын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй татвар төлөгчдөд хуулийн дагуу хариуцлага тооцох
4. Тайлангаар болон хяналт шалгалтаар ногдуулсан татвар, нөхөн татвар, хүү торгуулийн орлогыг тухайн төрлийн хууль, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон хугацаанд улсын төсөвт төлүүлэх, төлөгдөөгүй татварыг Татварын ерөнхий хуульд заасны дагуу барагдуулах арга хэмжээ авах, хуулийн дагуу алданги, торгууль ногдуулах, шүүхийн шийдвэртэй өрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн барагдуулах ажлыг зохион байгуулж, төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах

5. Тухайн татварын жилийн эхэнд байсан татварын өр, авлагыг татвар төлөгч нэг бүртэй тулган баталгаажуулж, даргын тушаалаар батлуулах, зохих журмын дагуу үлдэгдэлд өөрчлөлт оруулах ажлыг Татвар төлөгчтэй харилцах хэлтэстэй хамтран хийх 

6. Тухайн жилд Татварын ерөнхий газраас батлан мөрдүүлж байгаа тайлан хүлээн авалт, татварт хамруулалт, татварын өрийн барагдуулалт, төлөвлөгөөний биелэлт, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх ажлын стандартыг ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж хуулийн дагуу ажиллах

7. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын орлогын баазыг өргөтгөх талаархи саналаа Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэстэй зөвшилцсөний үндсэн дээр газрын даргад танилцуулан шийдвэрлүүлэх

8. Татвар төлөгчдийг хариуцсан байцаагчид байнга хадгалагдах хувийн хэрэгт өөрчлөлт орсон тухай бүр баяжилт хийх, татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан хувийн хэргийг жилийн эцэст зохих журмын дагуу цэгцлэн архивын нэгж болгон хадгалах

9. Татварын хууль, тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан журам, дүрэм, заавар, аргачлал, зөвлөмжийг татвар төлөгчдөд тухай бүр хүргүүлэх, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, үйлчилгээ үзүүлэх ажлыг хөнгөн шуурхай, чанартай гүйцэтгэх

10. Татварын өрийг барагдуулахтай холбогдуулан хуульд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах, татвар төлөгчдийн гомдлын дагуу шүүхээр шийдвэрлэгдэх маргаанд  зохих тайлбар өгч, шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчаар оролцох

11. Татвар төлөгчдөөс улсын төсөвт төлсөн татварын орлогыг төсөвт хугацаанд нь бүрэн төвлөрүүлэхтэй холбогдуулан Сангийн яам болон банкуудтай хамтран ажиллах

12. Хуулийн дагуу татвар төлөгчдөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, татварын тайлангаар тодорхойлогдсон алдагдлыг хойшлуулан тооцох асуудлыг татвар төлөгчтэй харилцах хэлтэстэй хамтран гүйцэтгэх

13. Татварын өрийг барагдуулах, ногдлыг тодорхойлохтой холбогдуулан татвар төлөгчөөс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, байр агуулахад нэвтрэн орох, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, татварын өрийг үл маргах журмаар болон эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажлыг зохих шийдвэрийн дагуу хуулийн хүрээнд зохион байгуулах

14. Онцгой албан татварын тэмдгийн захиалгыг татвар төлөгчдөөс авч нэгтгэн Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтэст өгөх, хуваарийн дагуу тэмдгийг олгох, спирт, архины үйлдвэрүүдийн технологийн шугамд суурилуулсан хяналтын тоолуурын ашиглалтанд хяналт тавьж ажиллах

15. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, орлогын бүтэц, татвар төлөгчдийн хөрөнгө, авлага, өглөг, татварын өр, татвар хураалтын чиглэлээр болон цаг үеийн шаардлагатай асуудлаар судалгаа хийн үнэлэлт дүгнэлт өгч ажиллах

16.  Харьцдаг татвар төлөгчид болон орон нутгийн татварын албадаас улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын  баримтыг боловсруулах, орлогын гүйцэтгэлийн мэдээг өдөр бүр гарган удирдлагыг мэдээллээр хангах

17. Орлогын гүйцэтгэлийг сар бүр Сангийн яамтай тулган баталгаажуулах, орон нутгийн татварын албадад орлогын гүйцэтгэлийн мэдээг явуулах, орлогын мэдээнд шаардлагатай засвар оруулах, Сангийн Яамнаас буцаан олгосон орлогын дүнгээр зохих бичилтүүдийг хийх

18. Газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийн стандартын дүнг хагас, бүтэн жилээр гаргах

19. Татварын байцаагчдын цуглуулсан хөндлөнгийн мэдээллийг программд шивэх, хөндлөнгийн мэдээллийн цуглуулалтанд хяналт тавьж ажиллах

20. Газрын бусад хэлтсүүдийн “Бүртгэл мэдээллийн журам”-д заасны дагуу хүлээсэн үүргийн биелэлтэнд хяналт тавих

21. Хэлтсийн чиг үүргийг биелүүлэхтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын болон УТОХГ-ын хэлтсүүдтэй хамтран ажиллах

22. Графикт болон удирдах дээд байгууллагад өгөх мэдээ, мэдээллүүдийг тухай бүр гаргаж хүргүүлэх

23. Газрын бичиг хэрэг, хөрөнгө материалын хангалт, зарцуулалтыг хариуцаж ажиллах