- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Бүтэц, чиг үүрэг »
- УТОХГ »
- Бүтэц, чиг үүрэг »
- Хяналт шалгалтын хэлтэс
Хяналт шалгалтын хэлтэс
Хяналт шалгалтын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг
1. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах.
2. Татвар төлөгчдөд татварын хяналт шалгалтыг батлагдсан графикийн дагуу хийж, илэрсэн зөрчилд холбогдох хууль, тогтоомжид заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэх, татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх.
3. Татварын Ерөнхий Газар, Улсын төсвийн орлого, хяналтын газрын удирдлагын түвшинд өгсөн үүрэг чиглэл, хууль хяналтын байгуллага, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийн мэдээлэл, гомдлын дагуу татварын хяналт шалгалт хийх.
4. Татвар төлөгчдийн талаархи хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, хөндлөнгийн мэдээллийг татварын хяналт шалгалтанд ашиглах, цугларсан хөндлөнгийн мэдээллээр шалгалт хийж төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх.
5. Татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн талаархи мэдээллийн санг баяжуулан зөрчлийн агуулга, төрөл зүйлд судалгаа хийж, хяналт шалгалтын шинэлэг арга, дадлага туршлага хуримтлуулахад ашиглах. Мөн татвар төлөгчдөд дахин зөрчил гаргахгүй байх талаар сурталчилгаа хийх.
6. Монгол Улсын Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд Татварын ерөнхий газраас зохион байгуулан хийж байгаа хяналт шалгалтанд оролцох.
7. Нийслэл, дүүрэг, аймгийн татварын албадаас ирүүлсэн татвар төлөгчдийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан шалгалтын актын үндэслэлийг хянан шалгаж баталгаажуулах, илүү төлөлтийг төсвөөс буцаан олгох, бусад татварын өрөнд суутган тооцуулах ажлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.
8. Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа төсвөөс буцаан авахаар гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хянан баталгаажуулж, буцаан олгох асуудлыг Сангийн яаманд тавьж шийдвэрлүүлэх.
9. Монгол улсын Олон улсын гэрээний дагуу гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас олгогдох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайлан мэдээг хүлээн авч НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг зохих журмын дагуу хянан баталгаажуулж шийдвэрлүүлэх.
English