- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Бүтэц, чиг үүрэг »
- УТОХГ »
- Бүтэц, чиг үүрэг »
- Эрдэс баялгийн татварын хэлтэс
Эрдэс баялгийн татварын хэлтэс
Эрдэс баялгийн татварын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг
Тандалт судалгаа, гэрээ эрх зүйн хэсэг:
Эрдэс баялгийн татварын хэлтсийн тандалт судалгаа, гэрээ эрх зүйн нэгж нь эрдэс баялаг,уул уурхайн чиглэлийн татвар төлөгчдийн орлого, зардал, хөрөнгийн мэдээлэл цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, татвар хураалт,хяналт шалгалтын үйл ажиллагаа болон удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах,хянах,эрдэс баялгийн болон татварын хууль тогтоомж , гэрээг хэрэгжүүлж ажиллахад нь арга зүйн туслалцаа үзүүлэх,зөвлөгөө өгөх, эрх бүхий байгууллагын тодорхойлолт үзүүлэлтээр эрдэс баялгийн салбарын мэдээллийн санг бий болгох, эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй.
- Эрдэс баялгийн олборлолт,үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,төсөвт төлөх албан татвар, эрх зүйн орчны талаар хийсэн судалгааны үндсэн дээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах болон түүнийг боловсронгуй болгоход санал боловсруулах, хүргүүлэх;
- Уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад улс орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах,татварын улсын байцаагчдад мэдлэг олгох;
- Гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтвортой байдлын гэрээ , Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл,зүйл заалтууд татварын орчинд хэрхэн хэрэгжиж байгааг нягтлан судлах, гэрээний хэрэгжилтийн явц байдалд хяналт тавих,дүгнэлт гаргах;
- “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлан”-г татварын албанаас гаргахаар батлагдсан үзүүлэлтээр нэгтгэх, дүгнэх,ашиглах, тайланд мэдээний зөрүү илэрвэл түүнийг хамаарал бүхий байгууллагад мэдэгдэж залруулах боломжийг олгох;
- Эрдэс баялаг,уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын болон ашигт малтмалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагаанд татварын улсын байцаагчдад эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
- Эрдэс баялаг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгч татвар төлөгчдийн мэдээллийн баазыг бүрдүүлж татварын хяналтад ашиглах зорилгоор Татварын ерөнхий газрын бусад хэлтэс,газартай болон төр,хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах ажлын чиглэл, хуваарийг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Татварын хяналт шалгалтын явцад төрийн байгууллагад тайлагнаснаас зөрүүтэй дүнг олж илрүүлбэл түүнийг хамаарал бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох тоо мэдээ болон татвар , төлбөр, хураамжийг залруулан тооцох боломжийг олгох;
- Хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтвортой байдлын гэрээ , Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээ хэлэлцээрийг судлах, тэдгээрийн дагуу эрдэс баялгийн чиглэлээр ногдуулах ёстой татварын талаар татварын байцаагчдад зөвлөх ,туслах;
- Хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн баримт бичгийн цахим санг бүрдүүлэх, ашиглах;
- Ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн (алт, зэс,нүүрс гэх мэт) үнэ ханшийн лавлагаа , мэдээллийг мөрдөгдөж байгаа тогтоол, журмын дагуу бэлтгэн гаргах, тандалт судалгаанд ашиглах;
- Эрдэс баялаг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүссэн татварын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд тайлбар, танилцуулга бэлтгэхэд оролцох;
- Засгийн газартай байгуулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол улсын хууль эрх зүйн зохицуулалттай нийцэж байгаа байдал,гэрээг хэрэгжүүлэх явцад төсөвт төлөгдөх албан татварын талаар судалж төрийн бусад байгууллагад туслалцаа үзүүлэх,санал хүргүүлэх;
Техник туслалцааны хэсэг:
Эрдэс баялгийн татварын хэлтсийн техник туслалцааны нэгж нь ашигт малтмалыг хайх , ашиглах үйл ажиллагааны дүнд үүссэн олборлолт,борлуулалтын талаар эдийн засгийн болон техникийн мэдээлэлд судалгаа шинжилгээ хийх, татвар хураалт, хяналт шалгалтын ажлыг мэдээллээр хангах,гүйцэтгэлд хяналт тавих,татварын хяналт шалгалтын ажилд мэргэжлийн зүгээс шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй.
- Монгол улсын татварын хуулиуд, Ашигт малтмалын тухай хууль, ОУНББСтандарт болон стандартад тусгагдсан ашигт малтмалын нягтлан бодох бүртгэлийн ерөнхий зарчмуудыг судалж мэдсэн байх;
- Ашигт малтмалын олборлолтын талаар эдийн засгийн болон техникийн өгөгдлийн үндсэн дээр аж ахуйн нэгжийн ашигт малтмалын бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарын хяналт, зардал, өртөг,тоног төхөөрөмж,хөрөнгө,олборлосон болон борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ нь татварын тайланд бодитоор туссан эсэхийг тодорхойлж, татвар хураалт, хяналт шалгалтын ажилд шаардагдах нэмэлт мэдээллээр хангах,мэдээлэл ашиглалтад хяналт тавих;
- Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн татварын хуулийн хэрэгжилтэд нэгдсэн дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хууль сахин мөрдөлтийг сайжруулахад чиглэсэн татварын асуудлаарх зөвлөмжийг боловсруулах, хүргүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
- Эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрийн чанар,борлуулалт, гарсан зардлыг тодорхойлох, шаардлагатай тохиолдолд аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэл дээр очиж ажиллах;
- Ашигт малтмалын орд , уурхай бүрийн мэдээллийг бүрдүүлж, татварын хяналтад үр дүнтэй ашиглах ажлыг зохион байгуулах
- Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл нь төсвийн татварын орлогод үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа хийж туслалцаа үзүүлэх;
- Тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн элэгдлийн ангиллаар шаардагдах туслалцааг үзүүлэх;
- Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн хайгуулын ажлын судалгааг хийх, нэгтгэх,ашиглах, мэдээллийн сантай болох;
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээллийг бий болгож,татварын хяналт шалгалтыг мэдээллээр хангах,ашиглалтад хяналт тавьж ажиллах;
- Татварын хяналт шалгалтын ажилд мэргэжлийн зүгээс цаг үеийн шаардлагатай туслалцааг шуурхай үзүүлэх, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх;
Эрдэс баялгийн татварын хэлтсийн даргын ажлын чиг үүрэг:
- Хэлтсийн чиг үүргээр тодорхойлогдсон ажлуудыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх
- Засгийн газраас эрдэс баялгийн салбарт хэрэгжїїлж буй татварын бодлогын хэрэгжилтийг хангуулах, техник туслалцаа үзүүлэх, хяналт тавих,удирдлагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
- Эрдэс баялаг, уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа татварын хуулиудийн хэрэгжилтийг хангуулах талаар хэлтсийн хэмжээнд зорилт боловсруулж хэрэгжїїлэх;
- ТЕГ-ын дарга болон УТОХГ-ын даргын өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөө, цаг үеийн ажил, төр засгийн тогтоол шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулж ажилтнуудад үүрэг даалгавар өгөх, түүний биелэлтийг хангуулах, удирдлагад мэдээлэх;
- Эрдэс баялаг, уул уурхайн салбарын албан татварын бодлого, татвар, ашигт малтмалын хууль тогтоомжийн бүрэн хэрэгжилтийг хангах зорилгоор Олон улсын валютын сан, Дэлхийн банк, АНУ-ын Төрийн сангийн газар зэрэг гадаад орны болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын ажлын хэсэг, төслийн багтай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах;
- 6. Хэлтсийн жил, улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан биелэлтэнд нь хяналт тавьж ажиллах. Мєн байцаагч нарын жил, улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг зохих журмын дагуу хийлгүүлж, батлан, гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн тайлан бичүүлж, бүтээгдэхүүн үнэлэх журмын дагуу ажлыг нь үнэлж дүгнэн УТОХГ-ын удирдлагад тогтмол мэдээлж байх;
- ТЕГ-ын болон УТОХГ-ын газар,хэлтэс,тасаг,нэгжүүдийн чиг,үүргийн нийтлэг мөрдөгдөх заалтуудыг хэрэгжүүлж ажиллах;
English