- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Бүтэц, чиг үүрэг »
- УТОХГ »
- Бүтэц, чиг үүрэг »
- Эрслийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтэс
Эрслийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтэс
Эрслийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн чиг үүрэг:
1. ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсээс гаргасан бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, УТОХГ-тай харьцдаг татвар төлөгчдийн татварын хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрсдэл тооцож, судалгаа үнэлгээ хийх
2. Татварын албаны мэдээллийн нэгдсэн санд үндэслэн УТОХГ-тай харьцдаг аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн судалгаа, үнэлгээнд шаардлагатай мэдээллийн баазыг бий болгох, сангийн бүрдэлд баяжилт хийх, уг ажилд ашиглагдах программ зохиох бодлогын даалгавар боловсруулахад холбогдох мэргэжлийн хэлтсүүдтэй хамтран ажиллах
3. УТОХГ-тай харьцдаг аж ахуйн нэгжїїдэд албан татварын төрлүүдээр эрсдлийн шүүлтүүр үзүүлэлт гарган тооцож, тайлант жилд татварын хяналт шалгалтанд хамруулах аж ахуйн нэгжїїдийг тодорхойлж хяналт шалгалтын графикт оруулах, хэрэгжилтэнд хяналт тавих
4. Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчдийн зөрчлийн талаархи мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, зөрчлийн агуулга, төрөл зүйлд судалгаа хийх
5. Эрсдэлийн онооны системд холбогдох гүйцэтгэлийн үр дүнгийн хэмжүүрүүдийг ашиглан үнэлгээ хийж, аргачлал, зааврыг боловсруулахад оролцох, санал гаргах
6. Үйлдвэрлэлийн орчинд болон бизнесийн процесст эрсдэлийн үнэлгээ хийх зарчмыг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэх, үр дүнг үнэлж тайлагнах
7. Жил бүр татварын эрсдэл тооцох шүүлтүүр үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоож, өмнөх үеийн үзүүлэлтүүдэд үнэлгээ өгөх
8. Татвар төлөгчдийг татварын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох газар, хэлтэстэй хамтран ажиллах
English