Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Татвар төлөгчтэй харилцах хэлтэс

Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн чиг үүрэг:

 

  1. ТЕГ-ын ТТХХ-ийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах
  2. УТОХГ-ын татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчдийг бүртгэх, татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах үйл ажиллагааг  хийх, боловсронгуй болгох, хяналт тавих
  3. УТОХГ-ын удирдлагыг  татвар ногдуулалт, үйлчилгээ, татварын тайлангийн ирцийн талаарх цаг үеийн шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах
  4. Хууль тогтоомжид нийцүүлэн татвар ногдуулах, татварын үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчийг бүртгэхтэй  холбоотой асуудлаар аргачлал, зөвлөмж, заавар, журам, маягтуудыг боловсруулахад санал  боловсруулж  хүргүүлэх
  5. Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар төлөгчийн бүртгэл, татвар ногдуулалт, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээнд удирдамж хөтөлбөр боловсруулан оролцох
  6. Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг  цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх
  7. УТОХГ-ын “ Нэг цэгийн үйлчилгээ”-г системийн хэмжээнд “Жишиг” болохуйцаар зохион байгуулж, тохижуулах, үйлчилгээний технологийг өндөр хэмжээнд тогтмолжуулах
  8. Татвар  төлөгчийн утсаар болон биеэр тавьсан асуулт, санал хүсэлтийг  цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх, харьцдаг татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг \ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр болон ажлын байранд зөвлөлгөө зааварчилгаа өгөх, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах \ нэгдсэн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх
  9.  Цахим  тайлангийн  хаягаар болон утсаар,  “мэйл”, “мессеж” зэрэг електрон холбооны боломжийг ашиглан татвар  төлөгчдөд  сургалт, сурталчилгааны материал хүргэх ажлыг тогтмолжуулж, үйлчилгээндээ дэвшилтэт технологи нэвтрүүлэх
  10. Татвар төлөгчдийг татварын  нягтлан бодох бүртгэл хөтөлж хэвшихэд нь туслаж ажиллах 
  11. Татварын хууль тогтоомж, татварын албаны үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг байнга зохион байгуулж, харьцдаг татвар төлөгчдийн татварын  мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
  12. Татварын албаны МТА.ВЭБ хуудаснаас УТОХГ-ын ВЕБ-ыг линк хэлбэрээр салаалуулан оруулах, тухайн сайтны мэдээллийг тогтмол шинчлэн баяжуулж байх
  13. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг УТОХГ-ын хэмжээнд зохион байгуулах 
  14. Татварын үйлчилгээ, сурталчилгаа, ногдуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах
  15. Татвар ногдуулалт болон татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхэд мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хэрэглээний программуудын бодлогын даалгавар зохиох, өөрчлөлт оруулахад санал өгөх, идэвхтэй хамтран ажиллах
  16. Тухайн татварын жилийн эхэнд байсан татварын өр, авлагыг татвар төлөгч нэг бүртэй тулган баталгаажуулж, даргын тушаалаар батлуулах, зохих журмын дагуу үлдэгдэлд өөрчлөлт оруулах ажлыг ТХМХэлтэстэй хамтран хийж гүйцэтгэх
  17. Татвар төлөгчдөөр татварын байцаагчдын үйл ажиллагааг үнэлүүлж дүгнүүлэх ажлыг гардан зохион байгуулах, боловсронгуй болгох ажлыг тогтмол санаачилж хэрэгжүүлэх
  18. Хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн түвшин, онол арга зүйн чадавхийг  дээшлүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтад хамруулах, судалгааны ажилд оролцуулах


Хуулийн зөвлөх-хүний нөөц хариуцсан татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны чиг үүрэг:

  1. Газрын удирдлагын тушаал, шийдвэр,  татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хянаж, хуульд нийцүүлэн заавар зөвлөгөө өгөх
  2. Шүүх, прокурор, цагдаагийн   байгууллагад хянагдаж буй татвартай холбоотой хэрэг маргаанд    татварын албаны итгэмжлэлээр төлөөлөн оролцож, татварын албаны эрх ашгийг хамгаалах, хэрэг маргааныг шийдвэрлэсэн байдлын талаар судалгаа хийх, түүнд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулах.
  3. Газрын хүний нөөцийн ажлыг эрхлэх хүрээнд ажилтнуудын хувийн хэргийг хөтлөх, баяжилтыг хийх,   хадгалах, ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлс, шагнал урамшил, сургалтанд хамрагдсан байдал, бусад хүний нөөцтэй холбоотой асуудлаар  судалгаа хийх, удирдлагад санал танилцуулах.