Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Ном, товхимол

Орлогын албан татвар гэж юу вэ?

 Орлогын албан татварын үндсэн хоёр төрөл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар юм. Монгол Улсад мөрдөж буй ААНОАТ-ын болон ХХОАТ-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараахь товхимлоос авна уу.
  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
  2. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
  3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын цахим тайлан нөхөх заавар
  4. Нэмэгдсэн өртгийн Албан татварын цахим хуудсанд нэвтрэх
  5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын цахим хуудсанд нэвтрэх дараалал

                        Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) нь бизнесийн үйл ажиллагаанаас орсон орлогод ногдох албан татвар юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулна. Уг татварыг ногдуулахын тулд тухайн аж ахуйн нэгжийн татвар ногдуулах орлогыг тодорхойлно. Татвар ногдуулах орлого гэдэг нь нийт орлогоос үйл ажиллагааны зардлыг хасч үлдсэн хэсэг байдаг. Үүнийг тодорхойлохдоо ААНОАТ-ын дараахь онцлогуудыг ойлгох нь зүйтэй. Үүнд:

Жилийн турш хийсэн бүхий л борлуулалтыг нийт орлого гэж ерөнхийлөн ойлгоно.

Борлуулалттай холбогдон гарч буй зардлыг үйл ажиллагааны зардал гэнэ. Үүнд борлуулсан бүтээгдэхүүний өртөг (түүхий эд, хангамжийн материал, шууд хөдөлмөрийн зардал г.м.), удирдлагын зардал, орлого олоход зайлшгүй гарах бусад зардал орно.

Татвар ногдуулах орлогыг тооцоход зарим хасагдах зардлын хэмжээг хязгаарладаг.

Зарим зардлыг тохиромжгүй, эсхүл муу удирдлагын үр дагавар гэж үзэн хасагдах зардалд оруулдаггүй. Үүнд найдваргүй авлагын зардал, албан татвар төлөгчийн буруугаас бусдад учруулсан хохирлыг нөхсөн төлөөс зэрэг орно.


 Хувь хүний орлогын албан татвар

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) нь хувь хүний хөдөлмөр эрхлэх, хөрөнгө түрээслүүлэх, хөрөнгө борлуулах зэрэг бүхий л орлогод ногдох албан татвар юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулна. Уг татварыг ногдуулахдаа мөн тухайн татвар төлөгч хувь хүний татвар ногдуулах орлогыг тодорхойлно.