- Нүүр хуудас »
- Үйлчилгээ
Үйлчилгээ
Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараахь үйлчилгээг үзүүлнэ:
1.татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;
2.татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;
3.татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах;
4.татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөлгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөлгөө өгөх;
5.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, татварын албаны цахим хуудсаар дамжуулан нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах.
English