- Нүүр хуудас »
- Үйлчилгээ »
- Татвар төлөгчөөр бүртгүүлэх
Татвар төлөгчөөр бүртгүүлэх
Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар
1. Татвар төлөгчийг бүртгэлд хамруулах үйл ажиллагаа нь тэдэнд татвар төлөгчийн бүртгэлийн дугаар олгохоос эхэлнэ. Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар нь /цаашид ТБД гэж товчлох/ татвар төлөгчид зөвхөн нэг удаа олгогдох байнгын дугаар байна.
2. Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, Төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг өмчлөгчөөс санхүүждэг байгууллага болон тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газрын хувьд улсын бүртгэх байгууллагаас олгогдсон регистрийн дугаар болон татварын албанаас олгосон 4 оронтой дэд дугаарын нийлэмж бүхий тоон код байна. Татварын албаны дэд дугаар нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хувьд толгой болон салбар болохыг тодорхойлох 3 орон, шалгах зориулалт бүхий 1 оронгоос бүрдэнэ.
3. Монгол Улсын иргэний хувьд тэдгээрийн иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаар нь ТБД байна.
4. Монгол улсад байнга оршин суугч болон оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүнд харъяалах нутаг дэвсгэрийн татварын албанаас татвар төлөгчийн тусгайлсан дугаар олгоно.
5. Салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газруудын хувьд бүртгэх байгууллагаас олгосон регистрийн дугаар бүхий салбар, төлөөлөгчийн болон төлөөний газрын гэрчилгээг үндэслэн харъяалах татварын албад татвар төлөгчөөр бүртгэж авна. Салбар, төлөөлөгчийн газрын ТБД нь толгой аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн дугаар болон салбарын бүртгэлийг илэрхийлсэн дэд дугаар, шалгах дугаараас бүрдэнэ.
6. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад харъяалах нутаг дэвсгэрийн татварын алба ТБД олгон, татвар төлөгчөөр бүртгэн авч, татвар төлөгчийн гэрчилгээг гардуулж өгнө.
7. ТБД-ыг цахим хэлбэрээр олгож болох бөгөөд уг харилцааг тусгайлсан журмаар зохицуулна.
8. ТБД-ыг давхардуулан олгохгүй бөгөөд хэрэв давхардсан тохиолдолд цаг тухайд нь илрүүлэн арилгах арга хэмжээг Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс хамтран хэрэгжүүлнэ.
9. Татвар төлөгч нь татварын албанд ирүүлж байгаа бүх төрлийн бүртгэл, тайлан, мэдээнд ТБД-аа бичсэн байна.
10. Татвар төлөгч нь бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хийж байгаа бүх төрлийн орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримт, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад өөрийн ТБД-аа заавал бичих бөгөөд тэднээс ирүүлэх анхан шатны баримтанд ТБД-аа бичихийг шаардана.
11. Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг дахин олгохгүй.
English