- Нүүр хуудас »
- Үйлчилгээ »
- Татвар төлөгчөөр бүртгүүлэх »
- Иргэн
Иргэн
Хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэх
1. Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш 1 сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г гардуулж өгнө.
2. Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.
2.1 Иргэний үнэмлэхийн хуулбар
2.2 Цээж зураг /3х4/ 2 хувь
3. Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээд, хувь хүн нь орлого олгосны дараахь улирлын тайлангийн хавсралтаар суутгуулагчийн бүртгэл болон татвар төлөлтийн мэдээллийг харьяа татварын албанд гаргаж өгөх бөгөөд үүнийг үндэслэн суутгуулагчийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэж болно.
4. Иргэний улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг Татварын Ерөнхий Газрын Мэдээллийн технологи статистикийн хэлтэст 24 цагийн дотор цахим хэлбэрээр хүлээн авч, татварын албаны харьяаллыг тогтоон, харъяалах татварын албаны бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.
5. Хувь хүн нь татвар төлөгчийн бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.
6. Татварын алба цахим хэлбэрээр ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийг үндэслэн хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г гардуулж өгнө.
7. Бүртгэх байгууллагаас бичгээр болон цахим мэдээлэл хүлээн авах харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан журмаар зохицуулна.
8. Монгол Улсын иргэний хувьд тэдгээрийн иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаар нь ТБД байна.
9. Монгол улсад байнга оршин суугч болон оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүнд харъяалах нутаг дэвсгэрийн татварын албанаас татвар төлөгчийн тусгайлсан дугаар олгоно.
English