- Нүүр хуудас »
- Татварын боловсрол
Татварын боловсрол
Монгол Улсын татварын тогтолцоо, татварын хууль, тогтоомжийн талаарх мэдлэг, боловсролыг залуу үе, татвар төлөгчдөд төлөвшүүлэх зорилгоор энэхүү вэб хуудсыг нээж байна. Татвар төлөх нь иргэн бүрийн үүрэг боловч татвар төлөгч Та төлсөн татварынхаа талаар хангалттай мэдлэгтэй болох нь татвар төлөгчдийн мөнгөнд хяналт тавих, татварын тогтолцоог улам боловсронгуй болгох, татварын суурийг өргөтгөж татварын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Үндэсний татварын алба үйл ажиллагаагаа татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх чиглэлд илүү анхааран орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан татвар төлөгч танд үйлчилгээгээ улам бүр ойртуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд татвар төлөгчдийн татварын боловсрол бидний хамтын ажиллагаанд эергээр нөлөөлөх болно.
Энэхүү вэб хуудасны мэдээллийг илүү үр өгөөжтэй болгох үүднээс Таны саналыг бид өөрийн вэб хаягаар хүлээн авахад таатай байх болно.
ТАТВАР ТӨЛӨГЧТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
English