Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Аж ахуйн нэгж, байгууллага

Шилжилт хөдөлгөөн хийхэд бүрдүүлэх матераил

Татварын Ерөнхий Газрын даргын 2009 оны 11-р сарын 24-ний өдрийн 527 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 9.2-т: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс нь энэ журмын 7.3-т заасны дагуу татвар төлөгчийн харъяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын материалыг Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст тухай бүр ирүүлнэ.

Уг хэлтэс ирүүлсэн материалыг хянаж, шилжилт, хөдөлгөөнийг шийдвэрлэнэ.” гэж заасан.

1.1 Татвар төлөгчийн гаргасан шилжих хүсэлт /шалтгаан нөхцлийг тодорхой бичих/

1.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ / 2 тал /

1.3 2-оос дээш гишүүнтэй тохиолдолд хурлын шийдвэр

1.4 Татвар төлөгчийн карт

1.5 Төлөвлөгөөний хуваарь

1.6 Өрийн карт

1.7 Шилжилт хөдөлгөөний талаар харъяалах татварын албаны санал

1.8 Татвар төлөгчийн харъяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэнийг нотлох баримт: / ҮХЭХ гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээ, лиценз, зөвшөөрөл, хорооны засаг даргын тодорхойлолт, гэрээний хуулбар г.м холбогдох бусад баримтууд /

2. УТОХГ, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс нь татвар төлөгчийн харьяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын материалыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст тухай бүр ирүүлнэ. Уг хэлтэс ирүүлсэн материалыг хянаж, шилжилт, хөдөлгөөнийг шийдвэрлэнэ.

3. Татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй нутаг дэвсгэрийн татварын албанаас ирүүлсэн баримт, нотолгоо, үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан татвар төлөгчийн харьяаллыг шинэчлэн тогтоох асуудлыг Татвар төлөгчтэй харилцах хэлтэс хүлээн авч, боловсруулан Татварын ерөнхий газрын удирдлагад танилцуулж, шийдвэрлэнэ.

4. Татварын албад Татварын ерөнхий газрын даргын тушаал, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулна.

5. Татвар төлөгчийн үндсэн харъяалал өөрчлөгдөхгүй, тухайн татварын төрлийн харъяалал өөрчлөгдөх, шинээр бий болох тохиолдолд харьяалах татварын алба давхар татвар төлөгчөөр бүртгэнэ.