Аж ахуйн нэгжийн орлогын албан таварын тухай хуулийн Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай заалтыг танилцуулж байна
18 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх
18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө: ,
18.1.1.Засгийн газрын өрийн бичгийн /бонд/ хүү;
18.1.2.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;
18.1.3.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого;
18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан ногдол ашиг. /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д заасан хувиар албан татвараас чөлөөлөгдөнө.
19 дүгээр зүйл. Албан татвараас хөнгөлөх
19.1.Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
19.1.1.үр тариа, төмс, хүнсний ногоо;
19.1.2.сүү; 19.1.3.жимс жимсгэнэ;
19.1.4.тэжээлийн ургамал.
19.8.50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
19.9.Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
19.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
Нэмэгдсэн өртгийн албан таварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай заалтыг танилцуулж байна
| |
13 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх. |
 |
13.1.Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө: |
 |
13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа; |
 |
13.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортолсон бараа; |
 |
13.1.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; |
 |
13.1.4.гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа; |
 |
13.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ |
 |
13.1.6.зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор авч байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл; |
 |
13.1.7.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг; |
 |
13.1.8.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого; |
 |
13.1.9.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбоотой үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш; /Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ |
 |
13.1.10.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн; |
 |
13.1.11.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол; |
 |
13.1.12.гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт; |
 |
13.1.13.борлуулсан алт; |
 |
13.1.14.борлуулсан сонин; |
 |
13.1.15. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/ |
 |
13.1.16.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/ |
 |
13.1.17.банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх болон бусад шаардах эрх. |
 |
/Энэ заалтыг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн ба үүнийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ |
 |
13.1.18.газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил; |
 |
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ |
 |
13.1.19.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн; |
 |
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ |
 |
13.1.20.Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн. |
 |
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/ |
 |
13.1.21.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл. |
 |
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/ |
 |
13.2.Энэ хуулийн 13.1.11, 13.1.21-д хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална. |
 |
/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ |
 |
13.3.Арван мянган төгрөгөөс доош үнэтэй бараа, ажил, үйлчилгээг нэг удаа худалдан авахад энэ хуулийн 13.1.3 дахь заалт хамаарахгүй. |
 |
13.4.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.6 дахь заалт хамаарахгүй. |
 |
13.5.Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй. |
 |
13.6.Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө: |
 |
13.6.1.валют солих үйлчилгээ; |
 |
13.6.2.мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ; |
 |
13.6.3.даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ; |
 |
13.6.4.үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах, |
 |
тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ; |
 |
13.6.5.урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ; |
 |
13.6.6.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ; |
 |
13.6.7.банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ; |
 |
13.6.8.орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ; |
 |
13.6.9.боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ; |
 |
13.6.10.эрүүл мэндийн үйлчилгээ; |
 |
13.6.11.шашны байгууллагын үйлчилгээ; |
 |
13.6.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна. /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ |
 |
13.6.13.Авто тээврийн тухай хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ; |
 |
13.6.14.аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэргээр гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ. |
 |
13.7.Жилийн 10.0 сая ба түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид /импортлогчоос бусад/-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. |
 |
13.8.Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад энэ хуулийн 13.6.10 дахь заалт үйлчлэхгүй. |
 |
13.9.Энэ хуулийн 13.6.14-т заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй. |
 |
13.10.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагчдад энэ хуулийн 13.1.3-т заасан албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ, төлсөн албан татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална. |
 |
13.11.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй. |
 |
13.6.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна. |
 |
/Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ |