- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Бүтэц, чиг үүрэг »
- Төрийн захиргаа, удирдлагын газар
Төрийн захиргаа, удирдлагын газар
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР
1. Үндэсний татварын албаны төрийн захиргаа, хүний нөөц, санхүү, нягтлан бодох бүртгэл, архив албан хэрэг хөтлөлт, төрийн үйлчилгээ зэрэг тухайн чиглэлийн үйл ажиллагааны бодлого, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, хяналт тавих
2. Үндэсний Татварын Албаны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, татварын ерөнхий газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, газар, хэлтэс, албадын жил, улирлын ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хагас, бүтэн жилийн ажлын тайланг нэгтгэн холбогдох дээд байгууллагад хүргүүлэх
3. Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Сангийн яам болон дээд шатны байгууллагын шийдвэр, Татварын ерөнхий газрын даргын тушаал, албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг Үндэсний татварын албаны хэмжээнд зохион байгуулж байгаа байдалд хяналт тавин, хэрэгжилтийг холбогдох байгууллагад хугацаанд нь тайлагнах
4. Үндэсний татварын албаны хүний нөөцийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, албан хаагчийн тоо бүртгэл, хувийн хэргийг хөтлөх, боловсон хүчнийг сонгон шалгаруулах, төрийн албаны албан тушаалд ажилтныг томилох, чөлөөлөх асуудлыг эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, хүний нөөцийн судалгаа, мэдээ, тайланг зохих журмын дагуу тогтоосон хугацаанд татварын албадаас гаргуулан авч нэгтгэн, холбогдох дээд байгууллагад хүргүүлэх
5. Үндэсний татварын албаны албан хаагчдад Татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх, татварын улсын /ахлах/ байцаагчийн тэмдэг, үнэмлэх, дүрэмт хувцас олгох, хураан авах арга хэмжээг батлагдсан журмын дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх
6. Үндэсний татварын албаны албан хаагчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын нэгдсэн бодлогын бичиг баримтыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдыг дотоод, гадаадын байгуулагад мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургалтанд хамруулах ажлыг холбогдох хэлтэстэй хамтран зохион байгуулах
7. Үндэсний татварын албаны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны шугамаар зохиогдох сургалт семинар, зөвлөгөөн, туршлага судлах арга хэмжээнд албан хаагчдыг оролцуулах ажлыг холбогдох хэлтэстэй хамтран зохион байгуулах
8. Үндэсний татварын албаны албан хаагчдыг шагнал урамшуулалд тодорхойлох, татварын албадаас шагналд нэр дэвшүүлж ирүүлсэн материалыг судалж батлагдсан журмын дагуу холбогдох дээд газарт уламжлан шийдвэрлүүлэх
9. Татварын ерөнхий газрын даргын үр дүнгийн гэрээг Сангийн сайдтай байгуулах, дүгнүүлэх бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, Татварын ерөнхий газрын даргаас дэд дарга, газар, хэлтэс, харъяа албад, аймаг, нийслэлийн татварын /газар/ хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэх ажлыг зохион байгуулах
10. Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаан, Татварын ерөнхий газрын даргын болон Захиргааны зөвлөлийн хуралдааны зохион байгуулалт, хуралдаанаар хэлэлцэх асуудал, техникийн бэлтгэл ажлыг ханган, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих
11. Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн болон цаг үеийн шуурхай зөвлөгөөн, хурал, цуглааныг зохион байгуулах, гарсан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих
12. Татварын ерөнхий газрын хэлтэс, албадын албан хаагчдад Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах ажлыг зохион байгуулж, журмын хэрэгжилтэнд хяналт тавих, цаг үеийн асуудлаар мэдээлэл семинар, сургалт зохион байгуулах, албан хаагчдаар илтгэл, сонсгол бэлтгүүлэх, зохион байгуулсан арга хэмжээнд оролцогчдын ирц болон Татварын ерөнхий газрын албан хаагчдын ажлын цагийн бүртгэлийг хөтлөх, дүгнэн тооцох
13. Татварын ерөнхий газрын газар, хэлтэс албадын үйл ажиллагааг үялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
14. Татварын ерөнхий газрын газар, хэлтэс, албад болон аймаг, нийслэл, дүүргийн татварын албадын албан хаагчдын гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
15. Татварын ерөнхий газрын албан хэргийг албан хэрэг хөтлөлтийн заавар, журам, стандартын дагуу хөтлөн явуулж, албан бичгийн тооцоо, дүн мэдээг нэгтгэн танилцуулж, тайлагнах
16. Архивын хууль тогтоомжид нийцүүлэн Татварын ерөнхий газрын архивыг эрхэлж, хадгаламжийн нэгж, баримт бичгийг архивт хүлээн авах, шилжүүлэх, архивын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах
17. Төрийн болон байгууллагын нууцын хууль тогтоомжид нийцүүлэн нууцын ажлыг эрхлэн, нууцын зэрэглэлтэй ирсэн, явсан албан бичгийг бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
18. Үндэсний татварын албаны албан хаагчдыг авлига, ёс зүйн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг шаардлагатай тохиолдолд шалгаж, Ёс зүйн хороонд шилжүүлэх
19. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн дагуу албан хаагчдаас гаргуулан авах, бүртгэх, хадгалах, нэгтгэсэн мэдээ тайланг хуулиар тогтоосон хугацаанд холбогдох газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах
20. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Үндэсний татварын албаны дунд урт хугацааны ба жилийн төсвийн бодлогын зорилт, төсвийн хүрээний мэдэгдэл, бүтээгдэхүүнд суурилсан төсвийн төслийг боловсруулж, батлуулах
21. Үндэсний татварын албаны хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг ханган, батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан татварын албадад хүргүүлэх, төсвийн зардлын зарим зохицуулалтын арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах
22. Татварын ерөнхий газрын дарга бөгөөд Ерөнхий менежерийн багцын санхүүжилтийн эрхийг сар (улирал)-аар нээлгэх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ гаргаж удирдлагыг мэдээллээр хангах, санхүүгийн тайлан баланс, холбогдох мэдээ тайланг хугацаанд нь гаргаж холбогдох газарт хүргүүлэх
23. Үндэсний татварын албаны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх саналаа холбогдох газарт тавих
24. Үндэсний татварын албаны хэмжээнд төсвийн хөрөнгөөр эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэх
25. Татварын ерөнхий газрын нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтөлж, хэлтэс, албадын албан хаагчдын цалин хөлс, үр дүнгийн урамшуулал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг тооцоог хийх
26. Татварын ерөнхий газрын албан хаагчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
27. Татварын ерөнхий газрын албан хаагчдыг ажлын шаардлагатай бичиг хэргийн болон бусад хангамжийн материал, үйл ажиллагааг явуулахад хэрэгцээтэй тоног төхөөрөмж, тавилга, техник хэрэгслээр хангах, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалтын байдалд хяналт тавих, эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулах
28. Үнэт цаас тооцоот маягтыг захиалгын дагуу хэвлүүлэх, холбогдох газар хэлтсээс өгсөн зөвшөөрлийн дагуу холбогдох татварын албадад олгох, хүргүүлэх ажлыг зохион байгуулах,
29. Байгууллагын ашиглалтын холбогдолтой нийтлэг үйлчилгээг гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, албан ажлын дуудлагын суудлын авто машины ашиглалт, үйлчилгээг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
30. Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүү хөрөнгө оруулалт, аж ахуйн тасагт чиг үүрэг /эрхлэх ажил үүргийн хуваарь/-ийн 20-29-д заасан чиг үүрэг тусгайлан хамаарна
English