Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Татварын удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс

ТАТВАРЫН УДИРДЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

1. Үндэсний татварын албаны хэмжээнд татварын нэгдсэн бодлогыг тодорхойлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих

2. Олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд гарч буй шинэлэг хэрэгслэлүүдэд холбоотой татварын эрх зүйн зохицуулалтыг судлан, өөрийн оронд хэрэгжүүлэх, түүнийг татварын бодлогоор дэмжих арга хэлбэрийг тодорхойлон санал боловсруулж, удирдах дээд байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэх

3. Татварын шинэчлэл хийхтэй холбоотойгоор холбогдох судалгаа хийж, үндэслэл бүхий тооцоо, танилцуулга болон хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах ажлыг мэргэжлийн газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

4. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

5. Гадаад улстай Улсын Их Хурлаар соёрхон батлагдах түвшний гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлаар холбогдох ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдтай хамтран ажиллах, соёрхон батлагдсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх аргачлал, журам, заавар, зөвлөмж боловсруулах батлуулж мөрдүүлэх

6. Татварын тогтолцоо, татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр олон улсын хэмжээнд судалгаа хийх

7. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд эдийн засгийн салбараар судалгаа гаргаж, дүн шинжилгээ хийх, татварын хууль тогтоомжийн өөрчлөлтүүд татварын орлогод үзүүлэх нөлөөлөл, хэтийн төлөвийг тооцох, дүгнэлт гаргах

8. Гадаад орны Засгийн газар, татварын байгууллага, адил төрлийн байгууллагуудтай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар хоорондын болон байгууллага хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд татварын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах асуудлаар мэдээлэл харилцан солилцох, хамтарч ажиллах асуудлыг албаны хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнгийн талаар удирдлагыг мэдээллээр хангах

9. Олон улсын байгууллага болон гадаад орнуудын татварын албадтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулах, тэдгээрийн хэрэгжилтийг албаны хэмжээнд зохион байгуулах

10. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний татварын албаны боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдыг туршлага судлуулах чиглэлээр сургалт, семинарт хамруулахад гадаад улсын болон олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

11. Үндэсний татварын албаны хэмжээнд газар, хэлтэс албадын хийсэн судалгаа, шинжилгээний дүнг нэгтгэн татварын эрх зүйн орчин болон татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүнг тооцох, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх, сайжруулах шаардлагатай асуудлаар дүгнэлт гаргаж, санал боловсруулах

12. Математик загварчлалын арга ашиглан татварын загварчлал боловсруулах, татварын хуулийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг тооцох, дунд, богино хугацааны татварын орлогын хэтийн төлөвлөлт хийх

13. Үндэсний татварын албаны үйл ажиллагааны дунд хугацааны стратегийн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгч, Татварын албадын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшний шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийн судалгааг үзүүлэлт бүрээр гаргах

14. Үндэсний татварын албаны үйл ажиллагааны үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлж, хүрэх түвшний шалгуур үзүүлэлтүүд болон татварын албадад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг боловсруулж мөрдүүлэх

15. Үндэсний татварын албаны хагас, бүтэн жилийн үйл ажиллагааг батлагдсан журам, аргачлалын дагуу хяналт-шинжилгээ үнэлгээг холбогдох мэргэжлийн газар, хэлтсүүдтэй хамтран хийж, дүнг нэгтгэн шийдвэрлүүлж, татварын албадад шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг даалгавар, зөвлөмж, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд нь хяналт тавих

16. Татварын удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн Судалгаа шинжилгээ, хяналт үнэлгээний тасагт чиг үүрэг /эрхлэх ажил үүргийн хуваарь/-ийн 11-15-д заасан чиг үүрэг тусгайлан хамаарна.