Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Татвар хураалтын хэлтэс

ТАТВАР ХУРААЛТЫН ХЭЛТЭС

1. Үндэсний татварын албаны хэмжээнд татвар хураах, татварын өр барагдуулах үйл ажиллагааг нэгдсэн бодлого, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, хяналт тавих

2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

3. Улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл зохиож, боловсруулах үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, татварын орлогын сар, улирлын төлөвлөгөөний хуваарь хийх, гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, татварын ерөнхий газрын удирдлагыг цаг үеийн шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах

4. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар хураалт, өр барагдуулалтын чиглэлээр нэгдсэн арга хэмжээний удирдамж хөтөлбөр боловсруулж, холбогдох бусад байгууллагатай хамтарч ажиллах

5. Татварын тайлангаар баталгаажсан татварын өрийг хураан барагдуулах, татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги, хүү тооцох үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

6. Татварын тайлангийн ирцийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих

7. Онцгой албан татварын тэмдгийн захиалгыг нэгтгэж холбогдох газарт хүргүүлэх, тэмдгийн олголт, зарцуулалтад хяналт тавих

8. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, падаан, орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлсөн гэрчилгээ, АТБӨЯХ-ийн албан татвар төлөгчийн гэрчилгээний захиалгыг нэгтгэж холбогдох газарт хүргүүлэх, олголт, зарцуулалтад хяналт тавих

9. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан хяналтын тоолуурын ашиглалтанд хяналт тавих

10. Эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэн гаргахаар материалаа ирүүлсэн хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн саналыг хянан үзэж, шийдвэрлүүлэх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих

11. Татвар хураалтын үйл ажиллагааны хэрэглээний программуудын бодлогын даалгаварыг мэргэжлийн хэлтэстэй хамтран боловсруулах, өөрчлөлт оруулахад санал өгөх

12. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн байдал, татварын орлогын бүтэц, татварын өр, татвар төлөгчдийн хөрөнгө, авлага, татвар, төлбөр, хураамжийн хураалтын чиглэлээр судалгаа хийж, дүгнэлт гаргах

13. Иргэний татвар төлөх харилцааг зохицуулдаг холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах

14. Татвар хураалтын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасагт чиг үүрэг /эрхлэх ажил үүргийн хуваарь/-ийн 13-д заасан чиг үүрэг тусгайлан хамаарна