- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Бүтэц, чиг үүрэг »
- Татвар төлөгчтэй харилцах хэлтэс
Татвар төлөгчтэй харилцах хэлтэс
ТАТВАР ТӨЛӨГЧТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
1. Үндэсний татварын албан хэмжээнд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчдийг бүртгэх, татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих
2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах
3. Татварын ерөнхий газрын удирдлагыг татвар ногдуулалт, татварын тайлангийн ирц, татварын үйлчилгээний талаарх цаг үеийн шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах
4. Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар төлөгчийн бүртгэл, татвар ногдуулалт, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээний удирдамж хөтөлбөр боловсруулан татварын албадтай хамтран хэрэгжүүлэх
5. Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх ажлыг мэргэжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулах
6. Татварын суутган тооцоо болон татварын өрийг баталгаажуулах ажлыг холбогдох хэлтэстэй хамтран зохион байгуулах
7. Татварын албадад нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх, боловсронгуй болгох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулах
8. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг нэгдсэн арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах
9. Татвар төлөгчийн утсаар болон биеэр тавьсан асуулт, санал хүсэлтийг шийдвэрлэх
10. Татварын хууль тогтоомжтой холбоотой асуулт, хариултын сан байгуулж, баяжилтийг хийх
11. Татвар төлөгчдөд үйлчлэх дэвшилтэт технологи ашиглан майл маркетинг нэвтрүүлэх
12. Татварын албаны үйл ажиллагаа, татварын хууль тогтоомжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтран зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах
13. Татварын албаны цахим хуудасны агуулгыг шинэчлэх, баяжуулах
14. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах
15. Татвар төлөгчдийн татварын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сурагчдад татварын боловсролыг системтэй олгох ажлыг салбарын яам, холбогдох газартай хамтран зохион байгуулах
16. Татварын үйлчилгээ, сурталчилгаа, ногдуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллах
17. Татвар ногдуулалт болон татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны хэрэглээний программуудын бодлогын даалгаврыг мэргэжлийн хэлтэстэй хамтран боловсруулах, өөрчлөлт оруулахад санал өгөх
18. Татвар төлөгчидтэй харилцах хэлтсийн Утсаар зөвлөгөө өгөх төвд чиг үүрэг /эрхлэх ажил үүргийн хуваарь/-ийн 9-11, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны тасагт 12-17-д заасан чиг үүрэг тусгайлан хамаарна
English