Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Хяналт шалгалт, арга зүйн хэлтэс

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, АРГА ЗҮЙН ХЭЛТЭС

1. Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг тодорхойлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

2. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай гарын авлага, зөвлөмжөөр татварын улсын байцаагчдыг хангах, хяналт шалгалтын ажилд мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах

3. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягтын төсөл боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

4. Үндэсний татварын албанаас татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад маргаан, зөрчил гарч байгаа татварын хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актыг боловсронгуй болгох санал боловсруулж, холбогдох газар хэлтэстэй хамтран ажиллах

5. Татварын хууль тогтоомж зөрчсөн талаар ирүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны гомдол, мэдээлэл, хүсэлтийг Татварын ерөнхий газрын дарга, асуудал эрхэлсэн дэд даргын өгсөн шийдвэрээр комисс томилуулж шалгах ажлыг зохион байгуулах, дүнг танилцуулах

6. Үндэсний татварын албаны Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудасны зарцуулалтын тайланг хүлээн авч зарцуулалт, үлдэгдлийн тооцоо хийх, захиалгыг нэгтгэн холбогдох нэгжид хүргүүлэх, зарцуулалтанд хяналт тавих ажлыг зохион байгуулах

7. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн судалгаа хийж дүгнэлт хийх

8. Монгол Улсын Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд комисс томилуулан шалгуулах

9. Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн Онцгой албан татварын тасагт чиг үүрэг/эрхлэх ажил үүргийн хуваарь/-ийн 8-д заасан чиг үүрэг тусгайлан хамаарна.